No menu items!
HomeГэрийн тохижилтЭнэ онд тренд болж буй гал тогооны загварууд

Энэ онд тренд болж буй гал тогооны загварууд

-

Цагаан өнгийн  гал тогоо энэ жилийн хэзээ ч хэв маягаас гарахгүй байх болно, гэхдээ 2020 онд маш олон шинэ загварын чиг хандлага гарсан байна. Энэ оны чиг хандлагаас харахад гал тогоо өрөөний шүүгээг дан нэг өнгөөр сонгохоос илүүтэй өнгө өнгийн шүүгээ байрлуулжээ. Та зургаас хараарай. Ингээд энэ оны тренд болж буй загвар гал тогоотой танилцаарай.

Гантиг гал тогоо

Энд үзүүлсэн шиг Каррара гантиг нь энэ оны хэв маяг байх болно. Та улаан дарс уух дуртай кварц нь  таны гал тогоонд илүү тохиромжтой. /Та тавцанг хараарай/

Гал тогооны өрөөний гараар хийсэн хавтангууд

Гар хийцийн хавтангууд энэ гал тогооны чимэг.  Энэ нь илүү төвийг сахисан байдлыг харуулах ба удаан хугацаанд гоёмсог байдлаа алдахгүй. Гар хийцийн, модон, натурал байдал энэ жил трэнд болж байна.

Метал

2020 оны загварын гоёмсог хэсэг метал. Та гэрэл, жижиг хэрэгслүүд гал тогоог илүү үзэмжтэй болгож байгааг анзаарсан байх. Та гал тогооныхоо тавилгыг бүрэн солих боломжгүй бол жижиг хэсгүүдийг үүнтэй адил солиод үзээрэй.

Бүтэц

Дизайнер Кэти Чапман  танд зөвлөж байна. Түүний энэ загвар гал тогоо өрөөг цогцоор нь шинэчилсэн байна. Та сайн ажиглаарай. Хана, тааз, шүүгээ зэргийн өнгөний уусал дээд зэргийн харагдаж байна. Мөн гал тогооны шүүгээг дан нэг өнгөөр биш, модон эдлэлтэй хослуулж байруулсан нь шинэлэг байгаа биз.

Өнгөний талаарх зөвлөмжүүд

Та чиг хандлагатай нийцэхийн тулд гал тогоо өрөөгөө бүхэлд нь өөрчлөх албагүй. Жишээлбэл, шилэн хавтан дээр өнгөт ваар байрлуулж, жижиг өнгөлөг декорууд байрлуулж болно. Энэ жилийн тренд өнгөнүүд бол цагаан болон шар. Энэ хоёр өнгө хоорондоо гайхалтай зохицож байна. Та энэ өнгөөр шүүгээгээ будаж болох юм.

Гал тогоо өрөөний шал

Хивс удаан эдэлгээтэй боловч гал тогооны хувьд тийм ч тохиромжтой биш юм. Гал тогоо өрөөний шал нь цэвэрлэхэд хялбар байх ёстой. Тиймээс та гал тогоондоо хивс байрлуулахаас татгалзаарай. Харин түүний оронд хээтэй шалыг санал болгож байна.

Натурал

Гал тогооны ерөний хэсгийг модон эдлэлээр хийсэн нь илүү натурал харагдуулж байна. Мөн жижиг хэрэгсэл, сандал зэргийн сонголтууд орчин үеийн байдлыг хадгалж үлджээ. Энэ гал тогооны загвар үнэхээр төгс харагдаж байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд