No menu items!
HomeОнцлохМонгол-Япон эмнэлгийн ₮24.1 тэрбумын асуудал шийдэгдэж, хэвийн ажиллах нөхцөл бүрдлээ

Монгол-Япон эмнэлгийн ₮24.1 тэрбумын асуудал шийдэгдэж, хэвийн ажиллах нөхцөл бүрдлээ

-

БСШУС-ын Сайд Ё.Баатарбилэг АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн хамт олонтой уулзлаа.

Шуурхай арга хэмжээ авч ажилласан сайдад тус эмнэлгийн хамт олон мөн талархал илэрхийллээ. Засгийн газрын 2020 оны тавдугаар сарын 06-ны өдрийн 165 дугаар тогтоолоор АШУҮИС-ийн эмнэлгийг “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Япон эмнэлэг” гэсэн оноосон нэртэй болгосон. Сайд Ё.Баатарбилэг тус эмнэлэгт өнөөдөр хоёр дахь удаагаа зочилж, албан ёсны нэр бүхий хаягийг залж, эмч, эрдэмтэн судлаач, багш ажилтнуудтай уулзлаа.

“АШУҮИС-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх, санхүү, ажиллах нөхцөлийн талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”, “АШУҮИС-ийн эмнэлгийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, бүтэц, дүрмийн төслийг боловсруулах үүрэг бүхий дэд ажлын хэсэг” байгуулж, өнгөрсөн хоёр сарын хугацаанд чамгүй олон асуудал шийдэгдсэн талаар Сайд танилцууллаа.

Тухайлбал ажилчдын цалин хөлс, эм урвалж эмнэлгийн хэрэгсэл зэрэг урсгал зардалд БСШУС-ын сайдын багцаас 8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн. Мөн АШУҮИС-аас 1 тэрбум төгрөг, Дэлхийн банкнаас 12.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилт өгөх шийдвэрийг гаргуулсан бол Эрүүл мэндийн сайдын багцаас 2.3 тэрбум төгрөгийн лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хөрөнгө оруулалтын ажлыг хариуцахаар болсон.

Ингэснээр 24.1 тэрбум төгрөгийн асуудал шийдэгдэж, тус эмнэлэг жигд хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдсэн. Шуурхай арга хэмжээ авч ажилласан сайдад тус эмнэлгийн хамт олон мөн талархал илэрхийллээ.

Уулзалт арга хэмжээнд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Эх сурвалж: БСШУСЯ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд