No menu items!
HomeХүмүүс"3 охин"-ы Д.Солонгын шинэ дүр төрх

“3 охин”-ы Д.Солонгын шинэ дүр төрх

-

Охидын хамтлаг дундаа олон жил уран бүтээлээ туурвисан хамтлаг бол “3 охин” билээ. Өнгөрсөн хугацаанд гишүүд дундаас гадаад үзэмжээрээ хамгийн их өөрчлөгдсөн нь дуучин Д.Солонго юм. Түүний тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрээр бичдэг.

Хэсэг хугацаанд нам гүм байсан бүсгүй маань өнгөрсөн онд өөрийн соло уран бүтээлээ цацаж, урлагтаа эргэн ирсэн. Түүний гадаад төрх улам үзэсгэлэнтэй, стиль имиж улам гоё болсон талаар хүмүүс ярьсаар байна. Ингээд Сологийн инстаграм дахь зургуудаас хүргэе.

Д.Солонго айлын ганц охин. Хоёр ахтай, нэг эрэгтэй дүүтэй. Гэр бүлд нь түүнээс өөр урлагийн хүн байхгүй гэсэн. Эмээ нь түүнийг Хөгжим бүжгийн коллежид элсүүлэхээр хөтлөж очоод шалгуулж байж. Д.Солонго ч тэнцэж,  төгөлдөр хуурын ангид орж, улмаар дүүргэжээ. Тэрээр эмээгээ өөрийг нь  урлагийн хүн болох замд оруулсан хүн  хэмээсэн бол урлагт хөтлөсөн зүйлээ төгөлдөр хуураа гэсэн байна. Харин урлаг түүнийг тэвчээртэй байхад сургаж, үеийнхнээсээ эрт  биеэ даан төлөвшихөд голчлон нөлөөлсөн гэнэ.  Түүнийг сайн мэдэх хүмүүс “их зарчимч, за гэвэл ёогүй хүн” гэж ярьдаг. Тэгвэл Д.Солонго өөрөө ч хүлээн зөвшөөрдөг юм билээ.

Тэр анх ангийнхаа хүүхдүүдийн хамт “Ирээдүйн одод” тэмцээнд орж Гранпри шагналын эзэн

 болж байж. Тэндээс л “3 охин” хамтлагаа байгуулах, өнөөдрийн амжилтаа олох суурь тавигджээ. Хамтлагаараа анх удаа тайзнаа гарсан тэр мөчид  “Жаахны мөрөөдлөө ингээд л нэг өдөр биелүүлдэг юм байж” гэж  бодон маш их баярлаж байснаа тэр дурсаж байна. Сонирхолтой нь, тэр тайзнаа гарах бүртээ сандардаг гэсэн. Хөтлөгч нэрийг нь зарлаад л  тайзан дээрээ гарах хүртэл бүх юм жингүйдээд байгаа юм шиг л мэдрэмж төрдөг аж. Гол нь юунд орж байгаа билээ, яах билээ, юу гэж хэлэх билээ гээд  л. Хэлэх үгээ амандаа байн байн хэлж сандардаг аж. Ер нь тайзнаа гарах бүрт мэдэрдэг энэ мэдрэмж хэзээ ч түүнээс салахгүй байх гэж боддог юм билээ.

Тодорхой цаг хугацааны дараа уран бүтээлээс хөндийрлөө гэхэд юу хийх вэ хэмээн асуухад “..Дуунаас холдоно гэсэн ойлголт одоогоор алга. Гэхдээ үнэхээр тийм зүйл гарвал ямар ч байсан “дуртайд хүчтэй”  зүйл  хийх байх” гэсэн юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд