No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЭ.Шүр: Шинжилгээ өгөхийн өмнө дасгал хийх хэрэггүй

Э.Шүр: Шинжилгээ өгөхийн өмнө дасгал хийх хэрэггүй

-

Лаборатори, амбулатори зэрэг үгтэй монголчууд эртнээс танил болсон. Ялангуяа лабораторитой их дотно гэхэд болно. Элдэв өвчний онош тодруулахын тулд шинжилдэг газар гэдгийг хэн бүхэн гадарлана. Гэхдээ бас сайн мэдэхгүй. Тухайлбал, биохимийн шинжилгээ хийлгэ гэлээ. Түүгээр юу тодорхойлдог юм бол хэмээн ярилцах жишээтэй. Эдгээрийг тодруулахаар “Оюу шүр” лабораторын их эмч Э.Шүртэй уулзав.

-Биохимийн шинжилгээгээр яг юу тодорхойлдог юм бэ?

-Биохимийн шинжилгээгээр элэг, бөөр, цөс, нойрбулчирхай, өөх тосны солилцоо, зүрх судас гэх мэт дотор эрхтний ажиллагааг тодорхойлдог юм. Нэлээд үр дүнтэй шинжилгээний арга л даа. 

-Эмчид үзүүлэх, эмнэлэгт хэвтэхэд юуны түрүүнд цусны ерөнхий шинжилгээ  шаарддаг. Яагаад тэр вэ?

-Энэхүү шинжилгээгээр цусны улаан, цагаан эсүүдийн тоо хэмжээг юуны өмнө тогтоодог. Бие махбодын үрэвсэл, эмгэгүүдийг оношлох гол шинжилгээ гэсэн үг. Зөвхөн онош тогтоохоос гадна эмчилгээний үр дүнг дараа нь хянаж болдгоороо онцгой ач холбогдолтой гэхэд болно. Тиймээс зайлшгүй хийдэг шинжилгээ юм даа. Цусны эмгэгүүд, халдварууд, хавдрууд, дархлал тогтолцооны болон аутоиммуны эмгэгүүдийг энэ л шинжилгээгээр тодорхойлно шүү дээ. 

-Байнга хийдэг бас нэгэн шинжилгээ бол шээсний ерөнхий шинжилгээ юм. Түүгээр юу, юу үздэг юм бэ?

-Бөөр, шээсний замын халдвар, үрэвсэл, нян, мөөгөнцөр, трихомонад зэрэг эмгэгийг илрүүлдэг дээ. Иргэд нэг их ойшоодоггүй ч гарцаагүй хийгддэг шинжилгээний нэг ээ.  

-Бэлгийн замын халдвар сүүлийн жилүүдэд ихэссэн талаар байнга ярьдаг. Ямар шинжилгээгээр илрүүлдэг юм бэ. Яаж тогтоодог юм бол?

-Манайд сүүлийн жилүүдэд заг хүйтэн, трихомонад, тэмбүүгийн халдвар эрс ихсэж байгаа нь ажиглагддаг. Тэдгээрийг цусны шинжилгээнээс гадна мазок, PCR-ын шинжилгээгээр тогтоодог юм. 

-Танайх мөн ХДХВ, ДОХ илрүүлэх шинжилгээ хийдэг юм байна. Хэдэн хувийн магадлалтай хийдэг?

-Энэ шинжилгээг хоёр төрлийн аргаар хийж байна. Зөвхөн энэ гэлтгүй бүхий л шинжилгээг 98-аас дээш хувийн нарийвчлалтай хийдэг юм. 

-Танайх ийм халдвар илрүүлж байв уу?

-Одоогоор манайд бүртгэгдээгүй байна. 

-Дээхнэ үед хүмүүс шинжилгээнийхээ хариуг маргааш нь авдаг байв. Танайх ямар хугацаанд хийдэг юм бэ?

-Хоёр минутаас хоёр цагийн дотор л гарна даа. 

-Одоо гол асуудалдаа орох уу даа. Шинжилгээний хариу ямар гарах нь багаж, тоног төхөөрөмж, түүний ард суугаа эмчээс гадна, шинжилгээ өгөгчийн хариуцлагаас ихээхэн хамаарах нь мэдээж. Шинжилгээ өгөхдөө юу анхаарвал зохилтой вэ?

-Хамгийн гол юм энэ л дээ. Цусны шинжилгээнд бэлтгэхдээ хамгийн гол нь тайван, хооллоогүй өлөн байх хэрэгтэй. Урьд орой нь өөх тостой хоол идэж, архи дарс ууж болохгүй. Зарим хүн өглөө босоод биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийдэг. Тэр дундаа илүүдэл жингээ гээхийн тулд нэлээд хүчтэй, хөдөлгөөнтэй дасгал хийдэг болсон байна. Шинжилгээ өгөхийн өмнө ингэх хэрэггүйг зөвлөе дөө. Шээсний шинжилгээ өгөхдөө ариун цэврийн дэглэм сахих, угаалга хийсний дараа өлөн шээсээ зориулалтын саванд аваад лабораторид 30 минутаас цаг 30 минутын дотор авчирч өгөөрэй. 

Г.Мөнхнасан 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд