No menu items!
HomeЭмч зөвлөж байнаНойргүйдэх өвчний гол шалтгаан ухаалаг утас болж байна

Нойргүйдэх өвчний гол шалтгаан ухаалаг утас болж байна

-

Дэлхий дээр нэг жилд  64 сая хүн нойргүйдэх өвчинд нэрвэгддэг гэсэн судалгаа байдаг аж. Манай улсын иргэд ч сүүлийн үед энэхүү өвчинд ихээр нэрвэгдэх болсон бөгөөд харамсалтай нь буруу эм хэрэглэж байгаа нь эмч нарын санааг зовоох болжээ. Монголын анагаах ухааны академи энэхүү сэдвийг хөндөн, “Нойрны эмгэгийн оношлогоо, эмчилгээ” сэдэвт сургалтыг Японы KOIKE MEDICAL компанитай хамтран зохион байгуулсан юм. Улаанбаатар зочид буудлын “Номын хүрээ” танхимд өнгөрсөн баасан гаригт болсон уг сургалтад манай улсын эрдэм шинжилгээний хүрээлэн, томоохон эмнэлгүүд, нарийн мэргэжлийн төвүүд, их, дээд сургууль, дүүргийн нэгдсэн эмнэлэг, Дорнод, Өвөрхангай, Орхон, Өмнөговь, Ховд аймаг дахь бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн мэдрэл, дотор, зүрх судас, сэтгэцийн чиглэлээр дагнан мэргэшсэн 50 төлөөлөл оролцлоо. 

Нийгмийн бухимдал, стресс, ажилгүйдэл ядуурал ихэсхийн хэрээр иргэд ядарганд ордог. Энэ нь нойргүйдэх өвчнийг үүсгэх үндсэн суурь болж өгдөг байна. Түүнчлэн ажлын ачаалал хэт ихэдсэн, сэтгэл түгшүүртэй үед нойргүйдэх магадлал өндөрсдөг ажээ. Мөн нойрны эмийг удаан хугацаагаар хэрэглэх нь эргээд нойргүйдэлд хүргэх эрсдлийг дагуулдаг байна. Ихэнх өвчин тухайн өвчлүүлсэн хүнээ л зовоодог бол бусдад хор хохирол учруулж байдагт нойргүйдэх өвчний гол онцлог юм. Тодруулбал, нойргүйдэх өвчнөөр өвчилсөн хүн хэт ууртай, догшин байх нь олон байдаг аж.

KOIKE MEDICAL болон TOMIO CORPORATION-ы төлөөлөгч энэ чиглэлийн судалгааны зарим үр дүнгээс танилцуулан нойрны эмгэг болон бусад зарим тусламж үйлчилгээний орчин үеийн оношлогоо, эмчилгээний багаж, хэрэгсэл, төхөөрөмжийн талаар танилцуулга хийсэн юм.

Олон улсад энэ өвчнийг сэтгэл заслын буюу аль болох энгийн аргаар эмчлэхийг эрмэлздэг юм байна. Харин манай монголчууд огт өөр зориулалттай буюу харшлын эмийг хэрэглэж хэвшсэн байдаг нь цаашдаа олон сөрөг нөлөө дагуулах эрсдэлтэй ажээ. Японы EHIME Их сургуулийн, Нойрны эмгэг судлалын төвийн профессор Ока, Монгол Улсын УНТЭ-ийн мэдрэлийн тасгийн эрхлэгч доктор Л.Энхсайхан нар сургалтад оролцогчдод энэ сэдвээр лекц уншсан. Мөн KOIKE MEDICAL болон TOMIO CORPORATION-ы төлөөлөгч энэ чиглэлийн судалгааны зарим үр дүнгээс танилцуулан нойрны эмгэг болон бусад зарим тусламж үйлчилгээний орчин үеийн оношлогоо, эмчилгээний багаж, хэрэгсэл, төхөөрөмжийн талаар танилцуулга хийсэн юм.

Бид энэ үеэр Анагаах ухааны доктор, профессор Г.Цагаанхүүгээс цөөн асуултад хариулт авлаа

Г.Цагаанхүү: Нойргүйдэл сэтгэл зүйтэй холбоотой байдаг. тиймээс сэтгэл заслын аргаар эмчлэх ёстой

Өнөөдөр дэлхийн гурван хүн тутмын нэг нь нойр дутуу явж байна гэсэн судалгаа гарчээ. Таны бодлоор энэ өвчнийг эмчлэхийн тулд ямар арга хэрэглэх стой вэ?

-Нийтээрээ нойргүйдэж байгаа ийм нөхцөлд “Унтаж сурах” гэдэг асуудалыг хувь хүн бүр бодож, амьдралдаа хэрэгжүүлэх шаардлагатай болжээ. Ингэхдээ сэтгэлээ тайван байлгаж, эрт, босч, эрт унтах зэрэг энгийн аргуудыг эхлээд хэрэглэж хэвшүүлэх нь зүйтэй. Нойргүйдэл нь ихэвчлэн сэтгэлзүйтэй холбоотой байдаг. Тиймээс сэтгэлзүйн аргаар л эмчлэх нь зөв. Бүр болохгүй бол нойронд дэмжлэг үзүүлдэг хөнгөн зэргийн эм хэрэглэж болно.  

Манайхан ихэвчлэн харш­лын эм ууж хэвшсэн байдаг шүү дээ?

-Харшлын эм бол мэдрэлийн тогтолцоог дарангуйлах нөлөөтэй. Энэ нь тайвширч байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Тайвшрах нь унтахад тодорхой хэмжээнд дэм болж байгаа хэрэг. Тэрнээс биш харшлын эм бол нойрны эм биш шүү дээ. Харшлын үед хүний бие хэт мэдрэг болчихсон байдаг. Тэр мэдрэг, сэргэг байдлыг нь дарангуйлахаар нойр хүрч байгаа юм.

Харшлын эм байнга хэрэглэх нь сөрөг нөлөөтэй юу?

-Харшлын эм нь бусад эмийг бодвол сөрөг нөлөө харьцангуй багатай байдаг. Гэсэн ч удаан хугацаагаар хэрэглэж болохгүй. Аливаа зүйл хэтрэхээрээ сөрөг нөлөө зайлшгүй гарч ирдэг.

Эх сурвалж: Ардын эрх сонин

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд