LOADING

Type to search

Өглөөний цайнд идэж болох, болохгүй хүнс

Share

ӨГЛӨӨНИЙ ЦАЙ ЯАГААД ЧУХАЛ БАЙДАГ ВЭ?

Өдрийн эрч хүч , уураг тархины үйл ажиллагаа өглөө юу идэж ууснаас ихээхэн хамааралтай. Зохистой хооллолтын зөвлөмжид зааснаар өглөөний цайгаар өдрийн нийт илчлэгийн 20-25%-ийг авах ёстой гэж зөвлөдөг.

Шимт бодисоор баялаг нь өглөөний цай нь хүний бие махбодыг хэрэгцээт тэжээлийн бодисоор хангаж, эрч хүчийг өгч, тархины үйл ажиллагааг сэргээж, ажлын бүтээмжийг дээшлүүлж, эрүүл мэндийг хэвийн байлгадаг.

Өглөөний цай тогтмол хэрэглэхийн ач холбогдол:

Тархины үйл ажиллагааг сайжруулна.

Бодисын солилцоог эрчимжүүлнэ.

Энергийн түвшинг нэмэгдүүлнэ.

Ажлын бүтээмж дээшилнэ.

Биеийн жингээ барих, жингээ бууруулахад тустай.

Чихрийн шижин, зүрх судасны өвчинөөр өвчлөх эрсдэлийг бууруулна.

Эрүүл хооллолтын үндэс болно.

Өглөөний цайнд хэрэглэвэл зохих хүнс:

Өглөөний цай нь ходоод гэдсийг механик , химийн цочролоос сэргийлсэн, шингэц сайтай тэжээллэг байх ёстой.

Гурил, гурилан бүтээгдэхүүн (хөх тарианы хар гурилын талх, бүхэл үрийн гурилын талх, хивэгтэй талх түлхүү хэрэглэх )

Сүү сүүн бүтээгдэхүүн ( исгэлэн биш шинэ тараг, хоормог, аарц, аарцны ундаа гэх мэт)

Шинэхэн ногоо, ногооны салат, ногооны зутан

Жимс жимсгэнэ, жимсний шүүс, жимсний чанамал

Өндөг

Ус уух ( зөгийн балтай, лимонтой)

ӨГЛӨӨНИЙ ЦАЙГ АЛГАСАХ НЬ ЯМАР ХОР УРШИГТАЙ ВЭ?

Маш олон хүмүүс амжихгүй, жингээ барьж байгаа гэх шалтгаанаар өглөөний цайгаа уудаггүй. Удаан хугацаагаар өглөөний цайгаа уухгүй байснаар ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн аажмаар буурч, эцэстээ өтгөн хаталт үүсч, цөс зогсонгоших, өтгөрөх, цөсний чулуу үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Мөн анхаарал төвлөрөх нь багасах, ажлын бүтээмж буурах, дархлаа сулрах, жингийн илүүдэл, таргалалт, зүрх судасны өвчин, ходоод гэдэс, чихрийн шижин өвчинд өртөх зэрэг эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Өглөөний цайндаа идэхэд тохиромжгүй зүйлс

Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсандаа гэдэг хэлц бий. Өөрөөр хэлбэл, өглөөний цай нь хамгийн эрүүл бас чанартай байх учиртай. Гэтэл бид өглөө өлссөн үедээ юу таарснаа яаруу сандруу идэж орхидог. Үүний улмаас ходоодны шарх өвчнөөр өвдөх магадлалтай гэнэ.

Тэгвэл өглөөд идэж болохгүй буюу анхаарвал зохих хүнс байдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Ингээд дараах зөвлөгөөг хүргэе.

1. Хийжүүлсэн хүйтэн ундаа

Өлөн байхдаа янз бүрийн хүйтэн ундаа, жүүс, квас уувал ходоод гэдсэнд зангирал үүсгэж, урвалын тэнцвэрийг алдагдуулж, ходоод гэдэсний өвчин үүсгэнэ. Иймд хийжүүлсэн ундааг өдрийн явцад уухыг зөвлөе.

2. Давсалсан самар

Маш шартай хүнс. Өлөн байхдаа идвэл ходоодны салстыг огцом цочроож, ходоодны шарх үүсгэдэг байна. Төрөл бүрийн самар нь Е витаминаар баялаг, мөн хавдрын эсрэг бодис ихээр агуулсан байдаг ч хоол идсэний дараа хэрэглэх нь үр дүнтэй.

3. Улаан лооль

Улаан лоолийг өлөн үед идвэл ходоодны чулуу үүсгэх аюултай. Харин жирийн үед бүрэн боловсорсон улаан лооль идэх нь түрүү булчирхайн үрэвсэл болон бусад хорт хавдраас сэргийлж, хоол боловсруулах эрхтэнд эерэгээр нөлөөлдөг.

4. Хөөлгөсөн гурилан бүтээгдэхүүн

Хэт хөөлгөсөн гурилан бүтээгдэхүүн нь өлөн элгэн дээр идэхэд тохиромжгүй хүнс юм. Ходоод шархлуулах магадлалтай. Гурилан бүтээгдэхүүнийг заавал цай ундаатай хэрэглээрэй.

5. Улаан вино

Та шартсан байлаа ч улаан виног өлөн үедээ бүү уугаарай. Энэ нь элэгний цирроз үүсгэх суурийг тавьдаг.

6. Цэцэгт байцаа

Цэцэгт байцаа нь ходоод, хөхний хорт хавдраас сэргийлдэг. Каротин болон витамин С-ээр баялаг байдаг. Гэхдээ өлөн элгэн дээрээ идвэл хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хямруулдаг.

7. Үзэм

К витаминаар баялаг тул зүрхний үйл ажиллагаанд тустай жимс. Гэхдээ хурц шар хөдөлгөдөг тул өлөн үедээ идэхийг тэвчээрэй.

Э.Удвал

error: Content is protected !!