No menu items!
HomeНом ярьяБүсгүйн код: Тэмцээнд түрүүлэх эсэх нь чухал биш. Хамгийн гол нь өрсөлдөөнийг...

Бүсгүйн код: Тэмцээнд түрүүлэх эсэх нь чухал биш. Хамгийн гол нь өрсөлдөөнийг мэдэр

-

Хорь гаруйхан настай зөөгч бүсгүй өөрийн найз залуугаасаа 1000 ам.доллар зээлж өөрийн бизнесээ эхлүүлж, Нью-Йоркийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хамгийн өндөр байр суурь эзэлдэг нэгэн болж хувирсан Барбара Коркоран олон эрсдэлийг даван туулсан гайхалтай түүхүүд нь олон сая эмэгтэйчүүдэд урам өгсөн билээ. Тэдгээр гайхалтай түүхүүдийг өгүүлсэн “Бүсгүйн код” номноос онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

– Цор ганц гоо үзэсгэлэн чамайг татвар эмийн байр сууринд аваачиж дөнгөнө. харин хатан хаан болоход чамд үүнээс илүү зүйл хэрэгтэй.

-Анхны орлогоо зөвхөн өөртөө зориулах хүсэлтэй байсан тул 319 доллараар өөрт таалагдсан, хамгийн сайхан пальтог худалдаж авав. Тэр намартаа бараг л пальтогоо тайлаагүй. Би зөвхөн чинээлэг, хээнцэр харагдах гэж үнэтэй пальтог худалдаж аваагүй юм. Би амжилтыг биеэрээ мэдрэхийн тулд авсан хэрэг. Амжилтыг өмсөж, амжилтыг барьж, амжилтаа үйлчлүүлэгч нартаа мэдрүүлэхийн тулд.

Шүүмжлэл бол зайлшгүй учирах ёстой даваа бултах аргагүй сум. Хэрвээ та шүүмжлэлд бэлэн биш бол амжилтанд бэлэн бус.

-Та ямар ч ажлыг хийсэн нэг зүйлийг хамгийн түрүүнд бодож байгтун. Миний давуу тал юу вэ? Өрсөлдөөн бол хүмүүсийн “давуу тал” –уудын хооронд явагддаг тулаан. Хэн сул талаа нууж, давуу талаа зөв ашиглаж чадна, тэр ялалт байгуулна.

-Тэр тэмцээнд чиний түрүүлэх эсэх нь тийм ч чухал биш. Хамгийн гол нь оролцох нь чухал. Өрсөлдөөнийг мэдэр. Өөрийнхөө хүрээнээс гар. Өөрөөсөө илүү бүсгүйчүүд байдгийг мэдэж ав. Энэ л чухал. 

– Аливаа эргэцүүлэл, бодлууд хэрээс хэтрэхээрээ эзнийхээ өөртөө итгэх итгэлээс хумсалж эхэлдэг нигууртай. Харин өөртөө итгэх итгэл нь аливааг хийж бүтээсэн туршлагаас, амжилтаас, алдаа, онооноос дусал дуслаар үлдэж, хуримтлагдах зарчмаар өсөн нэмэгддэг.

-“Би байгалиасаа л бизнесийн хүн биш”, “Би угаасаа л улс төрд дургүй” гэх мэт тархины түгжээнүүдээ мултлах хэрэгтэй. Өөрчлөгд эсвэл мөх.

-Эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлийг үгүй хийгч үйлдлүүдийн хамгийн ноцтой нь төгс хийх гэсэн хүсэл.Хэрвээ чиний стандарт төгс юм бол чи хэзээ ч өөрөө өөртөө бүрэн итгэлтэй байж чадахгүй. Чи боловсорч дуустлаа хэзээ ч захирлуудын өмнө үг хэлэхгүй, шаардлагыг бүрэн хангатлаа хэзээ ч мөрөөдлийн ажилдаа анкет бөглөхгүй, төгс харагдталаа хэзээ ч хүссэн залуутайгаа болзохгүй. Бүхнийг төгсрүүлэх гэсэн энэ “өвчин” биднийг ажил дээр, гэрт, гал тогоонд бүр фитнес зааланд ч дагадаг.

– Үйл ажиллагаагаа түргэн эхлээд алдах ёстой бол алд. Хэрвээ бэлтгэлээ 100 хувь хангачихаад зорилгоо эхлүүлнэ гэвэл та хэзээ ч эхлэхгүй

– Хэнбугай ч тархин дахь таагүй дурсамжуудаасаа бүрмөсөн хагацаж чадна гэж үгүй. Гэвч өнгөрсөнд үйлдсэн үйлүүд дурсамжаар дамжин ирээдүйд ийн нөлөөлдгийг нэгэнт мэдсэн хойно яагаад өнөөдрөөс эхлэн эерэг дурсамжуудыг бүтээж болохгүй гэж? Өөртөө итгэх итгэлийг үгүй хийгч зуршлууд, үйлдлүүдээсээ аажим аажмаар яагаад хагацаж болохгүй гэж?

– Жинхэнэ өөртөө итгэх итгэлийг бид аюулгүй бүсээсээ гарч, тэмцэл дунд орон ялагдаж, алдаа гаргаж, алдаанаасаа суралцаж эргэн өндийн амжилт гаргаж байж олж авдаг.

– Өөрчлөх боломжтой зүйлсийг өөрчлөх эр зориг, өөрчлөх боломжгүй зүйлсийг хүлээн зөвшөөрөх сэтгэлийн тэнхээг бурхан танд аль хэдийн хайрласан.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд