No menu items!
HomeЭрүүл мэндАмьсгаадах нь эрүүл мэндэд ямар хортой вэ

Амьсгаадах нь эрүүл мэндэд ямар хортой вэ

-

Амьсгалах гэдэг нь цээжний булчингийн хөдөлгөөнөөс хамааран гаднаас хүчилтөрөгч уушгинд татан авч биеэс нүүрс хүчлийн хий гадагш гаргах үйл ажиллагааг хэлдэг.

Эрүүл хүн нэг минутад дунджаар 14-16 удаа амьсгал авч гаргах учиртай. Харин хүүхэд бол арай хурдан амьсгалах ба дээд тал нь нэг минутад 20 орчим байна. Үүнээс хурдан буюу олон амьсгалж байвал амьсгаадах гэх ба дээрхээс цөөн амьсгалж байвал амьсгалын дутагдалд орж байна гэж үздэг. Гэхдээ биеийн хүчний ажил хийсэн, гүйж харайсан, өндөр өөд өгссөн, сэтгэл догдолсон гээд олон шалтгаанаар амьсгал түргэсгэхийг эмгэг гэж үздэггүй. Бас нойрсож байх үед амьсгал хэвийнхээс 3-4 удаагаар удаасдаг нь хэвийн үзэгдэл.

Дээр дурдсанаас бусад тохиолдолд тухайлбал ажлын онцлогоос хамааран орчны агаар дутагдах, зүрх судасны ихэнх өвчний үед амьсгалын зам гэмтсэн, хордлогод орсон, халуурсан гээд амьсгал түргэсэх, удаашрах олон шалтгаан байх ба эдгээрийг эмгэг гэж үздэг.

Амьсгаадах нь амь насанд огцом аюулгүй ч байнга хурдан амьсгалаад байвал аажимдаа хүчилтөрөгчийн дутагдалд орох ба уушги хагас тэлэгдэж агших учир эд эс дэх нүүрсхүчлийн хий нэмэгдэж хордлогын шинж гарна. Дотроосоо угаартаж байна гэж ойлгож болох. Энэ алдагдлаа нөхөхийн тулд хүн улам хурдан хурдан амьсгалах шаардлагатай болно.

Тэр хэмжээгээр хордлого нэмэгдэж даруй эмчлэхгүй бол амь насанд аюул учирна. Уушгины багтраа буюу астма өвчний үед ийн амьсгаадах ба аажимдаа цээж тэлэгдэн, хавирга хоорондын зай ихсэж, уушги устах эмгэг ч үүсдэг. Гэмтсэн хүн түргэн түргэн амьсгаадаж байвал амьсгалын эрхтэн, зүрх судас гэмтсэний шинж мөн.

Хавирга хугарсан бол амьсгал түргэснэ. Бас хүчтэй өвдөлтөөс болж амьсгал түргэсч байвал өвдөлтийн шоконд орж байна гэж үзэх ёстой. Бага насны хүүхдүүдийн хувьд ханиад томуу туссан үед халууран, түүнээсээ болж амьсгааддаг.

Харин эсрэгээр амьсгал удаашрах нь амь насанд аюултай. Хүний амьсгал 2-5 минут түгжигдэхэд үхэлд хүрнэ. Тиймээс амьсгал түргэсэхээс илүү удаашрахад яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй болдог. Дээр дурдсан хэвийн шалтгаанаас бусад тохиолдолд амьсгаадах нь ямар нэг өвчний шинж тэмдэг байдаг.

Эмч нар хүн үзэхдээ амьсгалыг тоолон чагнаж үздэг нь ийм учиртай. Чагнаж үзсэнээр уушгины хатгаа, бронхит, сүрьеэ, астма, зүрхний гажиг, уушги устах гээд олон өвчнийг оношлох боломжтой. Товчдоо бол шалтгаан тодорхойгүй амьсгал түргэсэх, удаашрах нь ямар нэг өвчин эмгэгийн шинж байх учир эмнэлэгт хандаж шинжилгээ хийлгэх нь зүйтэй.

Амьсгал өөрчлөгдөх нь өөрөө эмгэг, өвчин биш боловч олон эмгэг, өөрчлөлтийн илрэх эхний шинж тэмдэг гэж үзэх учиртай. Эрүүл чийрэг тамирчин хүн ч гэсэн хэрээс хэтэрсэн хүч гаргаж, их амьсгаадсанаас болон хүчилтөрөгчийн дутагдалд орж унадаг шүү дээ.

Багтрах гэж нэрлэдэг. Энэ тохиолдолд ч гэсэн дээш харуулан хэвтүүлж толгойг гэдийлгэн, цамцны товчийг тайлах, алчуураар сэвэх зэргээр чөлөөтэй амьсгалах боломж олгохын дээр хөл, гарыг хөдөлгөж өгөх нь бахардлаас амархан гаргах боломж өгдөг.

Шаардлагатай гэж үзвэл зориулалтын хүчилтөрөгч маскаар дамжуулан өгөх тохиолдол ч гарч болно. Амьсгал удаашрах төдийгүй хэт түргэсэх нь эцэстээ амьсгалын дутагдалд оруулдаг учир  ийм тохиолдолд юуны өмнө амьсгалд нөлөөлсөн шалтгааныг арилгах арга хэмжээ аваад эмнэлэгт хүргэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, амьсгалын аппаратанд холбож, зохиомол амьсгал өгнө гэсэн үг. Харин амьсгал зогссон хүнд хиймэл амьсгал хийх хэрэгтэй тухай өмнө тусгайлан зөвлөсөн тул үлдээв.

“Эрүүл мэнд” 

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд