No menu items!
HomeЭрүүл мэндБөөр өвдснийг илтгэх ЗУРГААН түгээмэл шинж

Бөөр өвдснийг илтгэх ЗУРГААН түгээмэл шинж

-

Бөөр бол хүний амин чухал хос эрхтэн. Биеийн жингийн 0,3 хувьтай тэнцэх бөгөөд нэг минутад 1.2 литр цус шүүдэг. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны явцад бүх хортой бодисууд шээсээр дамжиж гардаг. Хэрэгтэй зүйлүүд нь цусандаа орж байдаг. Бөөр нь атгасан гарын хэмжээтэй бүсэлхийн дээр, хавиргануудаар хамгаалагдан байрладаг юм. Тэгвэл уг чухал эрхтэн өвдсөнийг илтгэх  шинж тэмдгүүдийг “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

Алхам №1

Зовиур шаналгаа нь нуруу бөөрөөр хөших, бөөр өвчилсөн хурц үрэвслийн үед халуурах, шээсэнд өөрчлөлт орж бага гарах ба үнэртэй болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Шээсний шинжилгээний өөрчлөлтүүд нь өвчний илрэлтийг тодорхой гаргаж өгдөг. Тиймээс та тогтмол эрүүл мэндийн үзлэг хийлгэж заншаарай.

Алхам №2

Таны нүүр болон үе мөч хавагнаж байвал бөөр тань өвдсөн байх магадлалтай. Энэ нь биед хэрэггүй шингэн ихээр хуримтлагдсантай холбоотой.

Алхам №3

Бөөрний үйл ажиллагаа алдагдах үед арьс загтнах, тууралт гардаг. Мөн арьс хуурайшдаг байна.

Алхам  №4

Эрүүл бөөр цусны улаан эсийг үйлдвэрлэхэд оролцдог эритроэтин гэх дааврыг ялгаруулдаг. Уг дааврын хэмжээ багасвал бөөрний үйл ажиллагаа алдагддаг байна. Улмаар толгой эргэж, даралт буурдаг. Мөн бие организм хүчил төрөгчийн дутагдалд орж, амьсгалахад төвөгтэй болно.

Алхам №5

Аманд төмөр амтагдах. Цусанд хуримтлагдсан хортой бодисууд улмаар хүний амтлах мэдрэмжинд нөлөөлдөг байна. Хэрвээ бөөр үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй бол аманд төмөр амтагдах шинж тэмдэг илэрдэг.

Алхам №6

Энэ бол хамгийн түгээмэл шинж тэмдэг. Хэвлий хэсгээр таргалах улмаар арьсны өнгө өөрчлөгдөх.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд