LOADING

Type to search

Бясалгал хийх нь сэтгэлзүйд эмнээс ч илүү нөлөөтэй

Share

Бясалгал гэдэг үг бүхнийг сэтгэлийг татдаг. Гэвч ихэнх хүмүүс эхлэж чадахгүй, халширсаар хэзээ нэг өдөр бясалгал хийнэ дээ гэж бодсоор л явдаг. Бясалгал нь тийм хүнд хэцүү зүйл биш, ердөө сэтгэлийн сайн төлвүүдийг төлөвшүүлэх нэг арга юм. Үүнийг тухайн сэтгэлийн төлөвүүдийг зуршил болтол дахин дахин төрүүлэх замаар хийдэг. Бие организмын хувьд бясалгал шинэ мэдрэхүйн замуудыг бий болгодог нь судалгаагаар батлагдаад байна.

Бясалгалын ач тус

Бясалгалаар төлөвшүүлж болох олон тустай сэтгэлийн төлөв байдлууд байдаг. Үүнд:

  • Илүү амгалан, стресс багатай
  • Илүү төвлөрөл сайтай, анхаарал сарнил багатай
  • Илүү тайван, сэтгэл зовнил багатай
  • Өөрийн талаар, амьдралын талаар, бусдын талаар илүү зөв ойлголттой
  • Арсал, энэрэл зэрэг эерэг сэтгэлийн хөдлөлүүдийг ихээр төрүүлдэг байх.

Бид бүгдээрээ сэтгэл илүү тайван, хангалуун, ухаан хурц байхыг хүсдэг. Стресстэй эсвэл сэтгэлийн сөрөг төлөв байдалд байвал бид баяр хөөргүй болдог. Энэ нь бидний эрүүл мэндэд муугаар нөлөөлж, бидний ажил мэргэжил, гэр бүлийн амьдрал, үерхэл нөхөрлөлд нөлөөлж болно.

Хэрэв стресс, бухимдлаас халширч байвал өөртөө тус болох үүднээс бясалгал гэх мэт аргуудыг судалж үзэж болох юм. Бясалгал сэтгэлийн сул талуудыг ямар нэг гаж нөлөөгүйгээр арилгах боломж олгодог.

Бясалгалд бодит хандлагаар хандах хэрэгтэй. Энэ нь эерэг үр дүнд хүрэхийн тулд хэрэглэдэг арга болохоос хормын зуур бүгдийг анагаадаг зүйл биш. Ямар ч үр дүнд дан ганц шалтгааны нөлөөгөөр бус харин олон арван шалтгаан, нөхцөлийн нөлөөгөөр бий болно.

Ингээд та бүхэндээ бясалгал хийх хэрэгтэйг батлах зургаан шалтгааныг хүргэж байна.

1. Аз жаргал. Бясалгал эерэг мэдрэмж бий болгож тэднийг улам ихэсгэхээс гадна стресс, депресс зэрэг түгшүүрээс ангижрахад тусалдаг. Илүү их бясалгах тусам бид улам бага түгших ба энэ нь тодорхой нейронон замуудын холбоосуудыг суллаж байгаатай холбоотой юм. Энэ нь бид, тархины урд дунд хэсгийнхээ “төвийн Би” гэх цэгийн мэдрэмжүүддээ нэг их анхаарал тавьдаггүйг илэрхийлдэг. Айдас, түгшүүр болон сэтгэл уналтанд яг үнэндээ тайван ба хөнгөн ханддаг гэсний үзүүлэлт юм.

2. Эрүүл мэнд. Байнгын бэлтгэл дархлааг сайжруулдаг ба өвчнийг намдааж эсийн түвшин дэх үрэвслийг бууруулахаас гадна Герберт Бенсоны судалгаагаар толгойн өвдөлтийн давталтыг 35 хувиар багасгадаг юм.

3. Биеэ удирдах чадвар. Бясалгал өөрийн ухаан бодлоо удирдахыг сургадаг ба ингэснээр элдэв муу зуршил болон аюултай донтолтыг даван туулахад тусалдаг юм. Саяхны Йельийн Их Сургуулийн хийсэн судалгааг харахад дөрвөн долоо хоногийн анхаарлаа төвлөрүүлэх хичээлийн дараа нийт суралцагчид доторх тамхи татдаг хүмүүсийн 90 хувь нь тамхиа багасгасан ба 35 хувь нь бүр мөсөн татгалзаж чаджээ.

4. Тархи. Бясалгал тархиний хөгшрөлтийг удаашруулахаас гадна ой санамжийг сайжруулдаг нь дасгалын үед гиппокампын бүрхүүл зузаарсантай холбоотой байдаг. Мөн тархины эд эс үржихийн зэрэгцээ эерэг мэдрэмжүүдийг төрүүлж, анхаарлыг төвлөрүүлж мөн сэтгэл зүйн тогтвортой байдлыг үүсгэдэг юм.

5. Хөдөлмөрийн бүтээмж. Хэдхэн хичээл дасгалын дараа л гэхэд дадлагжигч нарын анхаарал сайжирч, ачаалал ихтэй ажлыг гүйцэтгэх чадвар нэмэгдэж, урлагийн мэдрэмж нь хөгжиж мөн энгийн бус сэтгэлгээ нь дээшиллдэг юм. Саяхны Psychological Science-ийн хийсэн судалгааны үр дүнгээр хоёрхон долоо хоног бясалгал хийхэд төвлөрөх чадамж болон ой тогтоолтыг сайжруулахын зэрэгцээ шалгалтын үеэрх анхаарал сарнилтыг алга болгосон байна.

6. Нийгмийн амьдрал. Бясалгаснаар та ганцаардлыг мэдрэхгүй болж эргэн тойрны хүмүүсээ өрөвдөж, санаа тавих ба илүү нийтэч болно. National Institute of Health-ийн судалгааны үр дүн бясалгал эндорфины ялгаруулалтанд нөлөөлдөг ба ингэснээр өөртөө өгөх үнэлэмж ихэсдэг гэжээ. Харин Мадхав Гоялын судалгаа бясалгал депрессний эсрэг эмнүүдээс дутахааргүй үйлчилгээтэй болохыг тодорхойлжээ.

Э.Удвал

error: Content is protected !!