No menu items!
HomeUncategorizedLee Byung Hun, Kim Tae Hee зэрэг алдартнууд үл хөдлөхийн татвараас зайлсхийсэн...

Lee Byung Hun, Kim Tae Hee зэрэг алдартнууд үл хөдлөхийн татвараас зайлсхийсэн хэрэгт холбогджээ

-

Жүжигчин Lee Byung Hun, Kwon Sang Woo, Han Hyo Joo, Kim Tae Hee нарын жүжигчид гэр бүлийн гэх нэрийн дор компани байгуулж, корпорацын нэрийн дор барилга худалдаж авсан бөгөөд тэд үл хөдлөх хөрөнгийн татвараас зйалсхийсэн хэрэгт холбоджээ.

Тэдний байгуулсан корпораци нь “цаасан дээрх компани”-тай бараг ойролцоо байв. Тэд мөн корпорацийн хаягийг Сөүлээс өөр бүсэд байрлуулан татвараас зайлсхийхээр оролдсон. ‘PD Note’ мэдээлэхдээ, Kim Tae Hee-г цаасан дээр байдаг компаниараа дамжуулан тэрбум воны татвараас зайлсхийлсэн гэжээ. Тэрээр гэр бүлийн корпораци нэрээр Сөүлийн Гангнам хотод 13.2 тэрбум воны барилга худалдаж авсан бөгөөд корпорацын хаяг Ёнжин хотод байв.
Ли Бён Хун мөн Сөүлд 26 тэрбум воны барилга худалдан авсан нь Ансонг хотод байрлах гэр бүлийн корпорацийн нэрийн дор байжээ.
Үл хөдлөх хөрөнгийн корпорацитай холбоотой маргаан үргэлжилсээр эцэст нь ил гарч ирэв. Үндэсний татварын албанаас энэ онд тус корпорациудыг ашиглаж, татвараас зайлсхийсэн гэж сэжиглэж буй 27 аж ахуйн нэгжид татварын мөрдөн байцаалт явуулж эхэлсэн байна. Үл хөдлөх хөрөнгийн корпорациудад шилжүүлэх татварын талаархи татварын мэдүүлгийг Засгийн газар хянаж үзсэн тул энэ онд татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа тусгах боломжтой гэжээ.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд