No menu items!
HomeЭрүүл мэндУНТЭ элэгний анхдагч өмөнг түлэх MicroWave Ablation эмчилгээг практикт амжилттай нэврүүллээ

УНТЭ элэгний анхдагч өмөнг түлэх MicroWave Ablation эмчилгээг практикт амжилттай нэврүүллээ

-

Цуллаг эрхтний голомтот өөрчлөлтийг дүрс оношилгооны хяналтан дор арьс нэвчүүлэн хатгалт хийж түлэх Microwave ablation /бичил долгионт аблаци/ эмчилгээг УНТЭ-д анх удаа амжилттай хийлээ.
Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Дүрс Оношилгооны Төвийн эмч нар:

Г.Өрнөлтсайхан (ахлагч),

Л.Оюунболд (тасгийн эрхлэгч),

Э.Хосбаяр,

Г.Амарсайхан,

техникч: Б.Жавхлантөгс, Ц.Батбаатар, Д.Жигдэнгомбо нараас бүрдсэн баг бүрэлдэхүүн элэгний зүүн дэлбэнгийн хэсэг газрын инфильтратив элэгний анхдагч өмөнг түлэх MicroWave Ablation эмчилгээг өөрийн эмнэлгийн практикт анх удаа амжилттай хийж нэвтрүүлэв.


2018 онд хавдар тайрах мэс засалд орж байсан үйлчлүүлэгч Б (60настай, эрэгтэй)-д 2020 оны гуравдугаар сарын 30-нд элэгний 3-р сегментэд 1.5 см хавдар шинээр үүссэн, мөн элэгний 3/4-р сегментийн үүдэн венд хавдар нэвчсэн тохиолдолд хавдрыг тэжээгч артерийн судсыг бөглөх ТАСЕ эмчилгээг, арьс нэвчүүлэн хэсгийн мэдээгүйжүүлэгтэйгээр ЭХО болон рентгений хяналтан дор хатгалт хийн MWA түлэх эмчилгээг хийв.
Эмчилгээний дараах 14 хоногт өвчтний хавдрын маркер PIVKA II 1300-аас 75 ng/mL болж буурсан байна.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд