No menu items!
HomeХүмүүсДэлхийн хамгийн царай муутай эмэгтэйн гунигтай бөгөөд богинохон амьдрал

Дэлхийн хамгийн царай муутай эмэгтэйн гунигтай бөгөөд богинохон амьдрал

-

Дэлхийн хамгийн муухай эмэгтэйгээр “Сармагчин эмэгтэй” гэх хочтой Жулиа Пастрана нэрлэгддэг.  

1834 онд Жулия Пастрана Мексикт төржээ. Түүний гарын алга, хөлийн улнаас бусад бүх биеийн хэсгүүд нь үсээр бүрхэгдсэн байсан байна. Түүнийг төрсөн даруйд л гаж этгээд гэх яриа таржээ. Охин ер бусын этгээд царайтай төрж, он жилүүд өнгөрөх тусам энэ гажиг нь улам л ихсэж, нүүрэнд нь үс ихээр ургаж, уруул нь урагшаа цорвойж, нүд нь дүрлийж, аманд нь хоёр эгнээ том гэгчийн шүднүүд ургажээ.

Жулия гадна төрхөөрөө сармагчинтай илүү төстэй байсан аж. Түүнийг муу ерын хүчний нөлөөгөөр ийм төрсөн хэмээн сэжиглэж, этгээд царайнаас нь болж ээж нь орхисон учраас өнчин хүүхдийн асрамжийн газарт бага насаа өнгөрөөсөн байна. Үүний дараа орон нутгийн мужийн захирагч түүнийг өргөж авч, тэрээр 20 нас хүртлээ захирагчийн гэрийн үйлчлэгч, зугаацуулагч болж байжээ.

Хожим нь 20-иод настай байх үедээ Жулиа М.Рейтс хэмээх Америкийн шоучинтай уулзах боломж олдсон юм. Шоумэн түүнийг итгүүлж, тайзан дээр тоглолтоо хийж эхэлжээ. 

Жулиагийн дебют тоглолт нь 1854 онд Нью-Йорк хотын Готик танхимд болжээ. Тэрбээр амжилттай жүжигчин болсон бөгөөд тэр цагаас хойш “Мууран эмэгтэй” эсвэл бүр “Бабун авхай” гэгддэг байв.

Жулиа Пастранаг Нью-Йорк хотын эмч, мэс засалч Александр Браун Мотт орангутаны эрлийз хэмээн мэдэгдэж, Жулиагийн сурталчилгааны агентууд үүгээр нь сурталчилгаа хийж байжээ.

Жулиа зөөлөн, сийрэг ухаантай, сайхан сэтгэлтэй эмэгтэй байв. Тэр гурван хэлээр ярьдаг байжээ. Мөн бүжиглэж, дуулахыг өөрөө бие даан сурч, хоол хийх, оёх, аялах дуртай байв.

Европ руу аялахын өмнө Жулиа менежер Теодор Ленттэй нууцаар гэрлэжээ. Жулиа түүнд чин сэтгэлээсээ хайртай байсан бол харин Теодор ашиг олох зорилгоор гэрлэсэн гэж үздэг.  

1860 оны 1-р сард 36 настайдаа Москва хотод аялж явахдаа Жулиа нялх хүүхэд төрүүлэв. Харамсалтай нь хүү хоёр өдрийн дараа нас баржээ. Үүнээс гурван хоногийн дараа Жулиа нас барсан юм. Түүний сүүлчийн үг “Би аз жаргалтай үхэж байна” гэсэн гэдэг.

Түүний зальтай нөхөр энэ гунигт явдлыг огтхон ч тоосонгүй даруйхан эхнэр, хүүхдийнхээ цогцсыг Москвагийн их сургуулийн анатомийн профессор Соколовод өндөр үнээр заржээ. Гэхдээ профессор цогцёуудыг янзалж дуусгаад олон нийтэд үзүүлэхэд Теодор буцааж худалдаж авчээ.

Теодор цогцсыг шилэн шүүгээнд хийж, дэлхийн аялан тоглолтонд оролцож зургаан жилийн турш хүмүүст үзүүлэн болгон үзүүлж ашиг олсоор байв. Хөөрхийлэлтэй эмэгтэйг үхэл ч хүмүүсийн доог дохуунаас чөлөөлж чадсангүй.

2013 он хүртэл түүний зандалшуулсан цогцсыг үзүүлэн болгон ашигласаар байсан ба эцэст нь Мексикт эргүүлэн өгснөөр тэднийг тайван нутаглуулсан байна.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд