No menu items!
HomeХоол, шим тэжээлХавар биеийн хий хямардаг тул шар идээ хэрэглэ

Хавар биеийн хий хямардаг тул шар идээ хэрэглэ

-

Хаврын улиралд бүх зүйл урган өсч байдаг хэдий ч цаг агаар өөрчлөмтгий хувьсамтгай байдаг болохоор хуучин архаг гэм хөдлөх, биеийн тамир тэнхээ муудах, өвчинд өртөмтгий болдог.

Гэрэл зургийг Enkhbayar Jargalsaikhan. Travel, Learn and Cook номоос ашиглав

Хаврын эхний хоёр сард шороо хий махбодь, бадганы билэг чанар хөдөлж байдаг аж. Тиймээс энэ улиралд хэт их ус, цай уух, шингэн юм хэтрүүлж хэрэглэхийг хорьдог байна

Хаврын улиралд цас мөс хайлж, газар гэсч, газрын дотоод бүлээн уур дээшилж түүний нөлөөгөөр цэцэг ногоо ургадаг үе бөгөөд энэ үед өвлийн сүүл сарын хүйтэн, хаврын бүлээн сарын завсрын үе эхэлж хоорондоо харшилж эхэлдэг. Тийм ч учраас “Хаврын салхи хавирга нэвт” гэсэн үг гарчээ.

Хуй салхи ихтэй хэдий ч нарны эрчим наашилдаг улирал тул шар идээ хэрэглэх нь зохистой гэж номлодог байна. Тослог, хөнгөн, илчлэг ихтэй идээний төрлийг шар тосоор төлөөлүүлэн шар идээ хэмээн нэрлэжээ. Хаврын улиралд улаан идээ буюу мах хэрэглэхийг багасгаж, шар идээг түлхүү хэрэглэнэ. 

Шар идээнд шар тос, арвайн гурил, шар будаатай цай, шар тостой цай, ээзгий, бяслаг, өрөм, хайлмаг зэрэг орно. Шар идээ нь шингэц сайтай, ходоодны галын илчийг сэлбэдэг тул хаврын хавсрагатай өдрүүдийг давахад тустай аж. Эртний монголчууд зуны улиралд сүү цагаан идээгээ түлхүү хэрэглэдэг байсан.

Цагаан идээ идэж мацаг барьж, биеэ цэвэршүүлэх нь дулааны улиралд шар хөөрөхөөс сэргийлэх гол арга байжээ. 

Хаврын хавсаргыг даван туулахад хамгийн зохистой идээ, ундаа нь хүйтэн, халууныг тэнцүүлэх бүлээн чанартай идээ байх ёстой юм. Энэ үед шар идээг голчлон хэрэглэх улаан болон хар идээтэй хамт эсвэл дангаар хэрэглэнэ. Шар идээ гэж малаас гарах сүү, сүүн бүтээгдэхүүнийг өнгөөр нь билэгдэн нэрлэдэг бөгөөд шар тос, цагаан тос, арвайн гурил болон шар будаатай цай, шар тостой цай, ээзгий, бяслаг, өрөм, зөөхий, уураг, хайлмаг зэрэг идээ, ундаанууд багтана. Шар идээ нь шингэц сайтай, ходоодны галын элчийг сэлбэж, илчийг үүсгэдэг учир хаврын улиралд нэн тохиромжтой юм.

4,5 сард: Амтлаг амттай, хөнгөн сэрүүн тослог идээг / бүх төрлийн цагаан идээ, уураг, тараг, сүү, ээдэм, ааруул, зөөхий, бяслаг/ гол болгож эсрэгээр давслаг, исгэлэн, гашуун амтыг тэвчих. Энэ үед хүнд хоол ундыг боловсруулах явц удааширна.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд