No menu items!
HomeМонгол брэндБ.Нарангарав: 3-5 төрлийн найрлагатай 7 эмчилгээний цай хийдэг

Б.Нарангарав: 3-5 төрлийн найрлагатай 7 эмчилгээний цай хийдэг

-

Энэ удаагийн “Монгол брэнд” буландаа “Амгаланзаяа” эмийн ургамлын үйлдвэрийн гүйцэтгэх захирал Б.Нарангаравыг урьж оролцууллаа.

-Үйлдвэрийнхээ талаар таницуулахгүй юу?

-Ээж аав маань Баянхонгор аймгийн Богд сумын харьяат. Богд сум бол говь, хангай хосолсон сайхан нутаг. Манай аав агротехникч мэргэжилтэй, социализмын үед эмийн ургамал бэлтгэх конторт харъяалагдаж Баянхонгор аймгийн Богд сум дахь салбарыг хариуцаж ажилладаг байсан. Тэр үед улс эмийн ургамлыг бэлтгэж дотооддоо ашиглахаас гадна мөн гадагш нь экспортлодог байсан цаг. Ээж маань эмзүйч мэргэжилтэй. 1990 оны нийгмийн өөрчлөлтийн үед  аав, ээж хоёр маань Дархан хотод шилжин ирж өөрсдийн мэргэжлийн дагуух мэддэг чаддаг зүйлээ хийе гээд л энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах болсон. Үйлдвэр маань Дархан-Уул аймагт байрладаг.

-Амгаланзаяа гэдэг нэр ямар учиртай вэ?

-Дээхэн үед одооных шиг брэнд нэр болон компаний нэрэнд төдийлөн ач холбогдол өгдөггүй байж. Тэд анхны эмийн сангаа нээчихээд ямар нэр өгөхөө бодож байгаад хоёр том ачийнхаа нэрийг холиод Амгаланзаяа гэдэг нэр өгсөн байдаг.

-Анх хэрхэн эмийн ургамал сонирхох болсон бэ, аав ээжийнхээ үйл ажиллагаанд туслах зорилготой энэ төрлийн үйлдвэрлэл рүү орсон уу?

-Би өөрөө худалдааны чиглэлийн мэргэжилтэй. Эмийн ургамал сонирхдоггүй, хэрэглэдэггүй, мэргэжлээрээ өөр компанид ажилладаг байх үед нэг өвөл нөхөр, хүүхэд хоёр маань ханиад хүрчихсэн, шөнөжингөө ханиагаад л хонолоо. Тухайн үед ээж ирчихсэн байсан тул өглөө нь “энэ хоёр шөнө их ханиаж байна энэ цайг өгөөд явуулье” гээд ханиадны цайнаасаа хандлаад тус тусийн ажил, цэцэрлэгт нь өгч явуулав аа. Тэгтэл урд шөнө нь ханиалгаад унтахгүй байсан хүмүүс орой ирэхдээ илт ханиад нь хөнгөрчихсөн шөнө нь ханиалгахгүй тайван амарсан. Би тэр үед л “Хүүе ээ ийм зүйл байсан юм уу” гээд л  гайхаж эхэлсэн. Хүн чинь өөрөө хийдэггүй юмаа сайн мэддэггүй. Үүнээс хойш тэр бүтээгдэхүүнийг байнга хэрэглэдэг болсон. Хэрэглэхээсээ гадна сонирхож эхлэх шалтгаан болсон ч байж магадгүй. Өөрийнхөө биеэр туршаад, хийгээд ирэхээр сонирхол аяндаа төрдөг.

Одоогоор хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд гаргаж  байгаа вэ?

-3-5 төрлийн найрлагатай 7 эмчилгээний цай, 10-гаран нэр төрлийн эмийн ургамлыг жижиглэнгээр савладаг мөн эмчилгээний зориулалттай бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн борлуулдаг даа.

-Танай бүтээгдэхүүний гол онцлог нь юу вэ?

-Дэлхий даяараа л органик бүтээгдэхүүний хэрэглээ өсч, үүнийг сонирхож хэрэглэдэг хүмүүс нэмэгдэж байна. Монголд ч мөн эмийн ургамлын ач тусыг хүмүүс сайн мэддэг болж, үзэл бодол, хандлага нь өөрчлөгдөж байна. Бид 100% Монгол орны эмийн ургамлуудыг ашиглаж бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэдэг. Байгалиас нь түүж, байгальд нь хатаагаад боловсруулалтад оруулдаг. Цэвэр ургамлаар хийсэн учир хүний биед сөрөг нөлөө байхгүй гэхэд болно. Европ эмийг бодвол бусад эрхтнээ гэмтээх вий, эмийн хордлогонд орох вий гэдэг айдасгүйгээр хэрэглэх боломжтой. Биологийн нэмэлт бүтээгдэхүүн л гэсэн үг.

-Аль бүтээгдэхүүнээ эхэлж онцлох вэ?

-Хамгийн энгийн хэрэглээ бол боролзгонотой ногоон цайг нэрлэмээр байна. Эмийн ургамлаар хийгдсэн өдөр тутам хэрэглэх зориулалттай цай. Өдөр тутамдаа хэрэглэснээр дархлаа сэргээх, ядаргаа тайлах, настай хүмүүсийн тамир тэнхээг сайжруулах, түрүү булчирхайн үрэвсэл явагдах үед намдаах зэргээр цайнд орсон эмийн ургамлууд маш зөөлнөөр хүний биед эерэг нөлөө үзүүлдэг.

– Цайныхаа орц найрлагыг яаж бэлддэг вэ, жишээ нь боролзгоно гэдэг эмийн ургамлыг хаанаас, хэрхэн бэлтгэдэг вэ? Эмийн ургамлууд өндөр уул нуруугаар ихэвчлэн ургадаг гэдэг?

-Эмийн ургамал бүр өөрсдийн гэсэн боловсордог хугацаатай. Бэлтгэх хугацааг нь графиклаж гаргаж байгаад л бэлтгэдэг. Мэдээж байгаль биднийг хүлээхгүй. Тиймээс боловсрох хугацаатай нь уралдаж ажиллах шаардлага гардаг. Ихэнх эмийн ургамлуудаа Дархан, Сэлэнгээс түүж бэлтгэхээс гадна мөн Хөвсгөл аймгаас авдаг. Үүний зэрэгцээ 5-6 жилийн өмнөөс зарим эмийн ургамлаа туршилтаар тарималжуулж эхэлсэн. Ховор ургамлуудыг байгалиас нь бэлтгэхэд хүндрэлтэй тал бий.

Дээр дурдсан ханиад ор мөргүй эдгээдэг бүтээгдэхүүнийхээ талаараа ярихгүй юу?

-“Ханиадны зэхмэл цай” нэртэй энэ цай маань дархлааг маш сайн сэргээдэг, уушги цэвэрлэнэ, ханиадыг эдгээдэг. Би үүнийг өөрийн туршилтаар мэдэрсэн. Намрын ханиад эхэлхэд энэ цайг сайн уугаад хүндрүүлэхгүй давчихвал өвлийн ханиад маш хөнгөн хүрдэг. Энэ бүтээгдэхүүний найрлагад тарваган шийр, хөх дэгд, чихэр өвс, ганга өвс зэрэг орсон.

-Ходоодны өвчлөл нийгмийн хэмжээний асуудал болчихоод байна. Үүнтэй ч холбож “Ходоод, нойр булчирхайн зэхмэл” цайгаа үйлдвэрлэж байгаа байх. Ходоодны өвчнөөс урдчилан сэргийлэхэд хэрэглэх үү, эсвэл эмчилгээний явцад уувал зохистой юу?

-Борлуулалтын мэргэжилтний үүднээс ажиглавал манай бүтээгдэхүүнээс хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн бол “Ходоод, нойр булчирхайн зэхмэ цай”. Монголд хамгийн тархмал, хүндрэлтэй өвчнүүдийн нэг нь ходоодны өвчлөл болчихоод байна. Тийм ч утгаараа ходоод нь өвддөг,  шархалсан эсвэл хоол идэхэд зовиуртай хүмүүс уухад үр дүн мэдэгдэхүйц гарна.

Үе мөчний тосны талаар?

-Ач холбогдол өндөртэй бүтээгдэхүүнүүдийн нэг. Хонины сүүийг зөөлнөөр шарлуулж боловсруулаад эмжүүлсэн. Гавар, кампар болон байгалийн хужир хүртэл орсон. Байгалийн хужрийг аймаг бүрд өөр өөрөөр нэрлэдэг. Амны хужир, буулт, цайны хужир гээд янз янзаар нэрлэдэг. Дээхэн үед даралтны эм ховор байхад яаж болоод байсны шалтгаан нь хужир. Хамгийн гол үйлчлэл нь судасны холестринийг хөөж, судас хатуурхаас сэргийлдэг гэж үзэж хөгшчүүл хэрэглэдэг байсын байна лээ. Дотор эрхтэнг маш сайн тэнцвэржүүлж өгдөг. Өглөө өлөн элгэн дээрээ бүлээн усанд найруулж уувал өтгөнийг гадагшлуулахад маш сайн нөлөөтэй байдаг.

Хүмүүс эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ чанарын шаардлага хангасан эсэх баталгааг хардаг?

– Манай үйлдвэр орон нутагт үйл ажиллагаа явуулдаг учраас Дархан-Уул аймгийн МХГ-аас тусгай зөвшөөрөл аваад Улаанбаатар хотын Мэргэжлийн хяналтын лавлагаа лабораторид бүтээгдэхүүнийхээ шинжилгээг хийлгэдэг. Сүүлийн үед Химийн хүрээлэн, ХААИС-тай хамтарч судалгаа, шинжилгээгээ хийж байна. Зөвхөн чанар талаасаа шинжилгээ хийнэ гэхэд учир дутагдалтай, хэтэрхий ерөнхий санагддаг. Тийм ч учраас бид ХААИС-ийн ургамал судлалын мэргэжилтнүүдтэй хамтарч шинжилгээ хийлгэсэн. Тухайлбал манай боролзгонотой цайг ууснаар хүний биед өгөх витаминлаг чанар нь юу вэ?, ямар ямар витамин, эрдсийн найрлагатай вэ? хүний биед хэр эерэг нөлөөтэй вэ гэх мэтчилэн маш дэлгэрэнгүй шинжилгээ хийлгэсэн байгаа.

Цаашдын зорилгоосоо хуваалцвал?

-Хийх зорилтот зүйлс их байна. Энэ жил гэхэд гурван төрлийн цай худалдаанд гаргахаар шинээр төлөвлөсөн байгаа. Зуны хугацаанд түүхий эдээ бэлтгэсэн. Чихрийн шинжингийн, тархи мэдрэл тайвшруулах цай зэрэг. Хийх зүйлс их байгаа ч ажиллах хүчин их шаардлагатай учраас цашдаа автоматжуулалт, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг сайн хийх хэрэгтэй гэдгийг ойлгосон.

“Амгаланзаяа” ЭУҮ-ийн бүтээгдэхүүнүүдийг эмийн сангуудаар худалдаалж байгаагаас гадна та бусад бүтээгдэхүүнүүдийнх нь  талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 100% Монгол орны ургамал фэйсбүүк хуудаст хандаж болно.

Ярилцсан О.Цэцэгсүрэн

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд