No menu items!
HomeБоловсролӨглөөний хоол хүүхдийн тархийг сэргээхэд чухал ач холбогдолтой

Өглөөний хоол хүүхдийн тархийг сэргээхэд чухал ач холбогдолтой

-

Өглөөний хоолыг илэрхийлдэг англи үг болох “Breakfast” нь өнгөрсөн шөнийн өлсгөлөн(fast)г устгана(break)” гэсэн утгатай үг юм. Бид оройн хоол идсэний дараа 12 орчим цагийн турш хоол идэхгүй байдалтайгаар өглөөг угтдаг бөгөөд энэ үед цусан дахь сахрын хэмжээ багасан тэжээл шаардлагатай болсон байдаг. Бидний биеийн дотор эрхтнүүд дотроос 24 цагийн турш амралтгүй ажиллаж байдаг зүрхний нэг өдөрт зарцуулах энерги 140 каллори орчим байдаг. Гэтэл тархины нэг өдөрт зарцуулдаг энерги зүрхнийхээс 3 дахин их буюу 400 калори орчим байдаг. Хэдэн зуун тэрбум тархины мэдрэлийн эс хөдлөе гэвэл ийм хэмжээний энерги зарцуулах шаардлагатай байдаг. Хүн өглөөний хоол идээгүй үед тэжээл дутагдан тархины мэдрэлийн эс хэвийн ажиллахад хэцүү болдог. Еврей хүмүүс хүүхдүүддээ өглөөний хоолыг нь бэлдэж өгдөггүй үе гэж байдаггүй. Хоол хүнс зөвхөн амьдрахын тулд иддэг зүйл биш бие мах бодь төдийгүй оюун ухааныг ч гэсэн дэмжиж өгдөг чухал зүйл юм. Хоол хүнс болон авъяас чадвар нь хоорондоо нягт уялдаа холбоотой байдаг. Өглөө хоол иддэггүй хүүхдүүд хичээл номондоо сайн төвлөрч чаддаггүй. Еврей ээж нар хүүхдийнхээ боловсрол болон идэж уух зүйлд нь ихээхэн анхаарал хандуулдаг учир шалтгаан үүнд байгаа юм.

Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яамны “2005 оны иргэдийн эрүүл мэндийн байдлын судалгаа”-ны тайлангаас харвал Солонгос улсын дунд, ахлах сургуулийн сурагчдын 23 хувь нь өглөөний хоол иддэггүй болох нь тодорхой болсон байна. Солонгос улсын боловсролын ерөнхий хорооноос бага, дунд, ахлах сургуулийн 12,000 орчим сурагчдыг оролцуулан хийсэн судалгаанд ч сурагчдын 32,9 хувь нь “Өглөөний хоол бараг иддэггүй” гэж хариулсан байна. Энэхүү хувь бага сургуулийн 3-р ангид 19,6 хувь, дунд сургуулийн 2-р ангид 36,9 хувь, ахлах сургуулийн 2-р ангид 43,7 хувь гэх мэт анги өгсөх тусам өссөн байна. Энэ нь анги өгсөх тусам улам нэмэгддэг хичээлийн дарамт, нойрны дутагдал, эрт хичээлдээ явах гэх мэт их сургуулийн элсэлтийг чухалчилсан боловсролын тогтолцооноос шалтгаалж байгаа юм. Солонгос улсын тухайд сурагчид өглөөний хоолоо идэж чадахгүй байгаад тодорхой учир шалтгаанууд байгаа юм. Юуны түрүүнд хичээлийн ачаалал маш их байдаг учраас оройн 11 цагаас өмнө орондоо орох нь маш ховор байдаг. Оройтож унтсан болохоор өглөө жаахан илүү унтан оройтож босох нь бие мах бодийн талаасаа сайн боловч хичээлийн цагтаа хоцрохгүйн тулд яаран өглөөний хоолоо идэх цаг гардаггүй байна. Шөнө орой болтол хичээл хийн ядарсан байдаг болохоор биеэ дааж ядан ширээний ард суудаг ч хоол идээгүй болохоор хурдан хичээлийн цаг дуусахыг хүлээн хичээлдээ сайн төвлөрч чаддаггүй.

АНУ-ын “Хүүхэд, залуучуудын анагаах ухааны суваг болох /APAM/-д нийтлэгдсэн нэгэн дипломын ажлаас харвал сургуулийн сурагчдын хичээл эхлэх цагийг 30 минутын хугацаагаар хойшлуулвал өглөөний хоолоо идэж чадах учраас хичээлд төвлөрөх чадвар нь гайхалтай сайжирна гэсэн дүгнэлт гарсан байна. Сөүлийн их сургуулийн анагаахын сургуулийн эм зүйн ангийн Со Юү Хон багш өглөөний хоол заавал идэх ёстой учир шалтгааныг дараах байдлаар тайлбарласан байна. Хүн өглөөний хоол идэхгүй бол биеийн халуун буурдаг. Хүн унтаж байх үед биеийн халуун бууран тархины үйл ажиллагаа удааширдаг. Үдээс өмнө тархины үйл ажиллагаагаа сайжруулан нэмэгдүүлье гэвэл унтаж байх үед буурсан биеийн дулааныг нэмэгдүүлэх хэрэгтэй бөгөөд үүнийг бий болгож өгдөг зүйл бол өглөөний хоол юм. Өглөөний хоол иддэггүй сурагчдын 70 хувь нь биеийн дулаан нь 35 градусаас хэтрэхгүй байсан гэсэн судалгаа гарсан байдаг.

Өглөөний хоол идээгүй үед үдээс өмнө тархины өнчин тархинд хоолны дуршлын талаарх цочрол үүсэн бие мах бодь физиологийн хувьд тав тухгүй болдог. Хоолны дуршлыг багасгая гэвэл нүүрс ус хэрэглэн цусан дахь сахрын хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй.  Энергийг бий болгон бодисын солилцооны үйл ажиллагааг эрчимжүүлдэг бөөрний булчирхайн гормон болох стероид (steroid) нь хоол идэх болгонд бага багаар ялгарч байдаг. Өглөө хоол идэхгүй үед бөөрний булчирхайн гормон ялгарахаа байн бие мах бодийн хэмнэл алдагддаг.  Өглөөний хоол иддэггүй сурагчид түргэн хоол, хийжүүлсэн ундаа гэх мэт хэрэггүй муу хоол хүнс (Junk food) хэрэглэх хувь маш өндөр байдаг. Ийм төрлийн хоол хүнс нь илчлэг ихтэй шим тэжээл багатай байдаг учраас жин нэмэгдүүлэн сурах хүсэл сонирхлыг бууруулдаг. Тэгвэл ямар хоол хүнс хэрэглэх хэрэгтэй вэ? Еврей хүмүүс өглөөний хоолондоо янз бүрийн витамин, кальци, төмөр гэх мэт хүний уураг тархинд сайн шим тэжээл ихтэй хоол хүнсийг хэрэглэдэг. Хүүхдийнхээ сэтгэн бодох, төвлөрөх чадварыг сайжруулахад тус болдог лецитин /lecithin/ болон коллин /colleen/ ихээр агуулсан вандуйны төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг ихэвчлэн хэрэглэдэг. Тархины үйл ажиллагааг цэвэрлэн сэргээдэг кали ихээр агуулдаг алим болон бананыг ч бас хүнсэндээ ихээр хэрэглэдэг. Хүний тархи биеийн эрхтнүүд дотроос тослогийн хувь хамгийн өндөр байдаг учир хүчилтөрөгчийн нөлөөллийг идэвхитэйгээр аван муудахдаа амархан байдаг. Еврей хүмүүс оюун ухаанаа муутгахгүйн тулд үл исэлдүүлэгч бүтээгдэхүүн болох витамин Е их хэмжээгээр агуулсан хушга, хушны самар, газрын самар гэх мэт самарны төрлийг хүнсэндээ их хэрэглэдэг.

Мөн хүүхдийнхээ хооллолтонд ихээхэн анхаарал хандуулан огтхон ч хүүхдийнхээ дуртай хоол болгоныг нь зөвшөөрөн бэлтгэж өгдөггүй. Хэрэв хүүхэд зөвхөн өөрийнхөө дуртай хоолыг иднэ гэж зөрүүдлэн хоолоо идэхгүй байвал бүр эсрэгээр нь дуртай хоолыг нь хүүхэддээ бэлтгэн өгдөггүй. Ингэж байгаа нь бүх хүмүүс хамтдаа суун хооллож байхад бусдыг хүндэтгэн ширээн дээр бэлтгэн тавьсан хоолыг идэх хэрэгтэй болохыг хүүхэддээ ухааруулж байгаа юм. Хэрэв ийм арга хэрэглээд ч хүүхэд нь ойлгохгүй зөрүүдлэвэл бүр хоол өгдөггүй байна. Еврей хүмүүсийн энэ байдал дуртай хоолоо идэх гэж зөрүүдлэх болгонд нь хүүхдээ эрхлүүлэн хүссэн хоолыг нь хийж өгдөг Солонгос хүмүүсээс өөр байгаа юм. Еврей хүмүүсийн хүүхдийнхээ хооллолтонд ихээхэн анхаарал хандуулдаг учир шалтгаан нь Кошер /Kosher-идэж болох хоол хүнс/ гэдэг өвөрмөц хоолны соёлоос нь үүдэлтэй юм. Еврей хүмүүс Еврейчүүдийн шашны хуулийнхаа дагуу идэж болдог зүйл болон идэж болдоггүй зүйлийг ангилдаг бөгөөд идэж болох хоол хүнсний зүйлийг ерөнхийд нь Кошер /Kosher/ гэж нэрлэдэг. Кошер/Kosher/ хоолны соёл нь хоолны үзэмжээс илүү материалын сонголтонд анхаардаг. Тухайлбал хүнсний ногоо юмуу жимс жимсгэнэ гэх мэт ургамлын гаралтай хоол хүнс бол ойлгомжтой Кошер /Kosher-идэж болох хоол хүнс/ хүнс боловч амьтны тухайд бол арай өөр юм. Еврей хүмүүс үхэр, хонь, ямаа, зээр гэх мэт хивдэг салаа туурайтан амьтны махыг л хоол хүнсэндээ хэрэглэдэг. Гахай нь хивдэггүй учраас Кошер /Kosher-идэж болох хоол хүнс/ хүнс биш юм. Загасны төрлөөс сэрвээт загас болон хайрстай загасыг л хүнсэндээ хэрэглэдэг. Еврей хүмүүс бас хоол хүнсэнд хэрэглэж болох амьтныг алахдаа тамлаж зовоохгүй байхыг чухалчилдаг. Хурц хутгаар богинохон хугацаанд хоолойг нь хэрчин амьтныг зовоохгүй алах аргыг ихэвчлэн хэрэглэдэг. Ямар ч амьтан байсан цусыг нь бүрэн угааж цэвэрлэсний дараагаар махыг нь хүнсэндээ хэрэглэдэг. Томчууд төдийгүй хүүхдүүд нь ч өөрсдийн мэддэг мах болон сүүний төрөл зүйлийг хамтад нь хольж иддэггүй. Бяслаг болон махыг хамтад нь иддэг хэмбургер (Hamburger) юмуу бяслагтай бургер (Cheese burger) бас хориглосон хүнсний бүтээгдэхүүнд ордог. Еврей хүмүүс энэхүү Кошер /Kosher-идэж болох хоол хүнс/ хоолны соёлоо 3,300 жилээс ч дээш хугацаагаар сахисаар ирсэн. Орчин үед Еврей хүмүүсийн 30 орчим хувь нь Кошер/Kosher-идэж болох хоол хүнс/ хоолны соёлыг өдөр тутмын амьдралдаа зохистой хэмжээгээр ашиглаж байгаа юм. Сүүлийн үед Кошер /Kosher-идэж болох хоол хүнс/ хоолны соёл “Эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүн”-ий гол загвар болж байгаа учраас энгийн хүмүүс ч гэсэн энэхүү хооллолтын арга барилыг өдөр тутмын амьдалдаа ихээр ашигладаг болж байна.

“Еврей хүмүүсийн боловсрол болон амжилтын нууц” номоос

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд