No menu items!
HomeОнцлохМ.Мөнхтулга: Булчин чангарлаас үүдэлтэй нурууны өвчин ихэсч байна

М.Мөнхтулга: Булчин чангарлаас үүдэлтэй нурууны өвчин ихэсч байна

-

Хүмүүсийн дунд хамгийн элбэг тохиолддог болсон нурууны өвдөлт, нурууны өвчний талаар “Алтан мутар” эмнэлгийн их эмч М.Мөнхтулгатай ярилцлаа.

-Танайд хандаж байгаа хүмүүс ихэвчлэн ямар зовиуртай ирдэг вэ? Ямар өвчин давамгайлж байна?

-Манай эмнэлэг нь нурууны эмнэлэг учраас дийлэнх нь нурууны өвчтэй хүмүүс ирдэг. Үүн дотроо нуруугаар чилж хөшсөн, суудлын мэдрэлийн дарагдалтай, нурууны хэлбэрийн болон бүтцийн эмгэг өөрчлөлттэй хүмүүс их байна. Бид хүнээ үзэж оношлоод тухайн хүнд нь тохирсон эмчилгээ хийж байна. Тэгээд хэр зэрэг үр дүнтэй ямар байх зэргийг эхлээд харна. Эхлээд 40-45 минут булчин суллах бариа хийгддэг. Шаардлагатай тохиолдолд блок гаргадаг. Блок гаргах боломжгүй хүмүүс байвал зориулалтын багаж хэрэгсэл байдаг.

-Хүмүүсийн нуруу өвдөж байгаа гол шалтгаан нь юу байна вэ?

-Нурууны өвчлөлийг гурван төрөлд хувааж болдог. Төрөлхийн, аваар ослын,  амьдралын буруу хэвшлийн буюу олдмол гэж. Аваар осол бол ойлгомжтой байх машины болон үйлдвэрийн, өндрөөс унах зэрэг гадны биетийн нөлөөтэй ясны бүтцэд өөрчлөлт ордог. Төрөлхийн гэдэгт нь эхээс төрөхөд үүсч байгаа янз бүрийн өөрчлөлтүүдийг хэлж байгаа юм. 

Гурав дахь нь бол суух, суухдаа буруу суух, байнга нэг хэвшилтэй байх, удаан хугацаагаар ачаалалтай ажиллах, ажил мэргэжлийн онцлог хүртэл нөлөөлдөг. Нурууны өвчлөлтийн 75-80 хувь нь буруу хэвшлээс шалтгаалсан нурууны булчин чангарлаас үүдэлтэй байдаг. Булчингийн чангарал их хэмжээгээр явагдахаар нуруу нугламын үе хоорондын зай ойртох, ямар нэг жийргэвч нь цүлхэлт өгөх яваандаа урагдах зэрэг сөрөг нөлөөтэй.

-Нурууны суулт, булчингийн чангарлаас урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой байдаг вэ?

-Хөдөлгөөн дасгалыг сайн хийж, өөртөө хэвшмэл болгох хэрэгтэй. Өглөө хүн шүдээ байнга угаадагтай адилхан өглөө, оройдоо дасгал сайн хий. Гэхдээ сунгалтын дасгал, нурууны үеүд оролцсон дасгалуудыг сайн хийж чадвал урьдчилан сэргийлж чадаж байна гэсэн үг. Дасгалаа хэвшүүлэхийг зөвлөе. 

-Гэмтлийн дараах нөхөн сэргээх бариа гэж байдаг уу?

-Нөхөн сэргээх бариа байдаг. Жишээлбэл, нурууны хагалгаанд ороод удаан хугацаанд хэвтрийн дэглэмд байж байгаад босч ирэх тохиолдолд хийдэг. Манай эмнэлэгт хийгддэг нөхөн сэргээх эмчилгээ, физик эмчилгээг бариа засалтай хослуулж хийж байна. Гэхдээ манай эмнэлэг бол нурууны нугаламыг засаж янзалж байгаа болохоор хатуу бариандаа ордог. Тэгэхээр гэмтлийн болон хагалгааны дараах хүмүүст зөөлөн эмчилгээ тохиромжтой учраас булчин суллах, физик эмчилгээ түлхүү ордог.

-Сүүлийн үед түнхний мултрал дөнгөж төрсөн хүүхдүүдэд тохиолдох болсон. Зарим эцэг эхчүүд бариа хийлгээд байдаг, энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Төлжиж байгаа яс учраас эхлээд шинжилгээ хийлгэж оношоо зөв гаргах хэрэгтэй. Түнхний мултрал болон дунд чөмөгний толгойн дутуу хөгжил 2 нь өөр өөр өвчин. Түнхний мултрал бол бариа заслаар засагддаггүй бол дутуу хөгжил нь бариа заслаар засагдах бүрэн боломжтой өвчин юм.

-Бариа засал иллэг массажаас юугаараа ялгаатай вэ?

-Бариа засал болон иллэг массаж нь хоорондоо өөр өөр төрлийн ойлголтууд юм. Массаж бол алжаал ядаргаа тайлах, амраах зориулалттай хийгддэг бол бариа засал нь эмчилгээний зорилгоор хийгддэг онцлогтой. Хүмүүс өмнөх үеэ бодвол эмчилгээний бариа заслын талаар харьцангуй сайн ойлголттой болсон.

Бариа засал нь хүний биеийн гадаргуу дээр байх суваг хэрдэсийн дагууд илэх, нухах, үрэх, чичиргээж, доргиох аргаар арьсан доорх өөхөн эд, булчин, шөрмөс, хөлс тосны булчирхайд сэдээлт өгч улмаар мэдрэлийн ширхэгүүдийг тайвшруулах, бичил цусны эргэлтийг сайжруулах, арьсны тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, булчин суллах, үрэвслийг дарж өвчин намдаах үр дүнтэй засал юм.

Бариа засал нь дотроо олон төрөлтэй  байдаг. Цэгэн бариа, тосон бариа, аарцаг нурууны бариа засал гэх мэтчилэн.

-Бариа заслын эмчилгээг ямар хүмүүст хориглодог вэ?

-Хориглох заалтай хүмүүс байна. Жишээлбэл, маш их ясны сийрэгжилт өндөртэй хүмүүс. Мөн хавдар, ил яр шархтай, хугаралт цууралт бэртэлттэй хүмүүст хориглодог. Жирэмсний эхэн үедээ явж байгаа эмэгтэй хүмүүст бас хориглодог. Дотор эрхтнүүдийн хэт их өөрчлөлттэй  болон  нас хэт өндөртэй зарим хүмүүст хориглоно. 

-Танай эмнэлэг ямар ямар эмчилгээ хийж байна? Эмнэлгийнхээ талаар ярьвал?

-Манай эмнэлэг сүүлийн үеийн дэвшилтэт технологитой аппаратуудаар оношилгоо хийж байгаа. Үүнд  нурууны булчингийн чангарлыг тодорхойлогч MyoVision аппаратаар үзлэг хийж байна.

Энэ үзлэг нь нурууны булчингийн чангарал нь байх ёстой хэмжээнээс хэр зэрэг байна, ямар эмчилгээ энэ хүнд шаардлагатайг тодруулдаг. Эмчилгээнд аарцаг нурууны бүтэн биений бариа заслыг 12 төрлийн физик эмчилгээний аппаратуудтайгаа хавсаргаж хийдэг. 

Хүн болгон адилгүй байдаг учраас гурван өдөр эмчилгээ хийгээд давтан үзээд явдаг. Анхныхаасаа хэр зэрэг өөрчлөгдөж байна, үр дүн нь хэр өөрчлөгдсөн гээд харьцуулж үздэг. Манайд эмчилгээ хийлгэдэг хүмүүс 10-30 удаагийн курс эмчилгээнд өвчин зовиур нь бүрэн намддаг.

Г.Жаргал

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд