Нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг йогийн төвүүд

0
1287

Сүүлийн үед йогийн дасгалууд эрүүл амьдралын хэв маягийн нэг хэсэг гэдгийг хүн бүхэн мэддэг болжээ. Учир нь йог бол хүний бие махбод эрүүлжиж, тэсвэр тэвчээртэй болохын зэрэгцээ сэтгэл санаа ч тайвшрах ач холбогдолтой юм. Энэ удаагийн “Хөтөч” буландаа нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг йогийн төвүүдийн мэдээллийг хүргэж байна. Мөн та бүхний хайлтад хэрэг болох үүднээс профайл зургуудыг хавсаргалаа.

Йогоор хичээллэхэд анхаарах зүйлс:

-Бие бариагүй, хөдөлгөөн хорихгүй чөлөөтэй хувцас өмсөх

-Үнэртэн, анхилуун үнэртэн хэрэглэхгүй байх. Зарим хүмүүст тэрээр сөргөөр нөлөөлдөг байна

-Хичээлд орохоос өмнө их юм идэхээс зайлсхийх

-Өөрийн йогийн дэвсгэртэй байх

-Өөрийнхөө түвшинд тохирсон шатныхаа хичээлд суухыг зөвлөдөг байна. Ингэснээр та хичээлээс хамгийн их үр дүнг авах болно.

Мөн йогоор хичээллэхийн давуу тал нь:

-Сайхан зантай болдог. Уур бухимдал алга болж, илүү аз жаргалтай болдог. Зөвхөн өөрийнхөө бие, амьсгалдаа л анхаарлаа хандуулж оюун бодлоо чөлөөлнө.

-Мэдрэмж, ой тогтоолт сайжирна. Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст йог их тустай. Ой тогтоолтыг сайжруулж, мартамхай байдлаас ангижруулна

-Бие тайвширч эрч хүч нэмэгдэнэ

-Нойргүйдэлгүй болно

-Биеийн жин буурч турах ач холбогдолтой

-Амьсгалаа зөв хувиарлаж, уушгаа зохих ёсоор нь ажиллуулахад тусална.

Zen Yoga Center

Онцлог: Хотын төвд байршилтай бөгөөд цагийн сонголт ихтэй. Мөн жирэмсэний 1, 3, 5 дахь өдрийн 08:30-09:30 цагт хичээллдэг ангиудтай

Хаяг: Сүхбаатарын Талбайн урд Гранд Оффис Центрийн 3-32 тоот.

Утас: 99944510

Asuri power yoga

Онцлог: Мэргэжлийн чадварлаг багш нартай. Турах зорилгоор йогоор хичээллэхийг хүсвэл илүү тохиромжтой.

Хаяг: САЛБАР 1, 13-р Хороолол Бөхийн өргөөний зүүн талын засмалаар урагшаа чигээрээ яваад Сity СAR WASH-n баруун талд саарал 23 -р байр 3 -давхарт 22 тоот

САЛБАР 2, 1-р Хороолол Өнөр хотхон Номин supermarket баруун талд 45а байр урагш харсан 1-р орц 3 давхарт 16тоот.

САЛБАР 3, 19 хороолол Нарны хороолол 7 байр 2 орц 6 давхарт 88 тоот.

САЛБАР 4,  Модны2 Gandin view-ийн урд Kалифорниа фитнесс Tод өнгө бичиг хэргийн уулзвараар баруун эргээд 100м чигээрээ 12 давхар шаргал бортой Capital банктай 32а байр 1а орц 9 давхарт 23тоот.

Утас: 89108288, 88092414

Ray Yoga / Tuya Yoga

Онцлог: Бусад йогийн төвүүдээс ялгаатай нь эрэгтэй ангитай. Мөн эмчилгээний, эрчимжүүлэн тураах зэрэг олон төрлийн ангиудтай.

Хаяг: Зайсан, Belle Vista хотхон

Утас: 89691979, 88200451

Эрхэт Баясангуй Иог

Онцлог: Хатха, агаарын зэрэг йогийн ангиудтай. Мөн хүүхдийн балет, кунг-фу болон ахмадуудад зориулсан зөөлөн йогийн ангитай.

Хаяг:  Зайсан-Улаанбаатар сувилал явах замд, 63-р байр.

Утас: 99109829, 86110690

Tulip Studio

Онцлог: Бүх насны ангиудтай. Мөн жирэмсний болон хатха йогийн ангиуд нь үр дүнтэй.

Хаяг: 13-р хороолол, дунд зам, Tulip studio

Утас: 99092148

Tuul Yoga – Acroyoga

Онцлог: “Нарны мөргөл”-тэй, нүүрний гуаша массаж ангитай.

Хаяг: Төмөр зам, Богд Ар, арктай шар байрны эсрэг талд

Утас: 80901133

Uka Blog- “Ари Йог” студио

Онцлог: Агаарын йогийн ангиараа олонд танигдсан. Нэг анги 8 хүртэлх хүнтэй.

Хаяг: Талбайн урд Гранд Оффис 3-32

Утас: 89001040, 89000619

VIRAN YOGA

Онцлог: Хатха йогийн болон Эрүүлжин галибаржих тусгай ангиудтай. Мөн анхан шат, агаарын иог, жирэмсэний иог гэсэн ангилалтай.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Хуримын ордны ард Чойжин тэмпл ресторантай байр 3н давхар 301 тоот Юниверсал студи

Утас: 89138788

Г.Жаргал