No menu items!
HomeХөтөчХүргэлттэй номын дэлгүүрүүд

Хүргэлттэй номын дэлгүүрүүд

-

Их хотын завгүй амьдрал дунд бид тэр бүр номын дэлгүүр зориод байх боломж олддоггүй. Тэгвэл цаг наргүй ажлаасаа илүү гарч чадахгүй байгаа номын хорхойтнууддаа зориулж, номын хүргэлтийн талаарх мэдээллийг хүргэж байна.

WWW.INTERNOM.MN

Дэлгүүрийн тавиур дээрх номуудаас хүссэн номоо олох гэж чилтлээ хайх хэрэггүй. www.internom.mn хуудаст зочлон 32 мянган номоос ангилал, төрлөөр нь шүүж сонголтоо хийх боломжтой. 20 мянган төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийвэл хүргэлт үнэгүй. Онлайнаар худалдан авах боломжгүй тохиолдолд 7577-7700 утсанд захиалга өгч хүргүүлээрэй.

Энэхүү цахим хуудаст зочилмогц “Монголын уран зохиол”, “Гадаадын уран зохиол”, “Хүүхдийн ном”, “Хувь хүний хөгжил”, “Суутнуудын намтар түүх”, “Шинжлэх ухаан”, “Гадаад хэлний сурах бичиг”, “Нийгэм улс төр, бизнес”, “Хоол хүнс”, “Эрүүл мэнд, гэр бүл” гэсэн хэсгүүд нээгдэх бөгөөд та өөрийн сонирхож буй сэдвүүдийнхээ хэсгээс сонголтоо хийх боломжтой. Улаанбаатар хот дотор хүргэлт үнэгүй бөгөөд орон нутаг руу илгээх боломжтойгоороо бусад дэлгүүрээс давуу талтай. Хэрвээ та номоо захиалан  уншихыг хүсвэл 80206667 утсанд хандан хүргүүлэх боломжтой. 

ШИНЭ НОМ ШУУДАН

Шинэ ном шуудан нь таны хүссэн номыг Улаанбаатар хотын номын дэлгүүрүүдийн үнээр гap дээр тань хүргэдгээрээ онцлогтой. Хот хөдөөгийн алинд ч хүргэх боломжтой бөгөөд нийслэлд бол захиалга өгснөөс хойш 1-2 цагийн дотор номыг тань хүргэж өгдөг.

Захиалга өгөхийн тулд 80801388 гэсэн дугаар руу утасдахад л хангалттай. Шинэ ном шуудангийн өөр нэг давуу тал нь үргэлж шинэ юм уу эрэлт ихтэй номуудыг сонгож хүргэдэг. Хэвлэлийн чанарын шаардлага хангаагүй, эсвэл хэн хаанаас гаргасан нь мэдэгдэхгүй, мөн зохиогчийн эрх аваагүй номуудыг сонгохоос татгалздаг. Зохиогч нартай албан ёсны гэрээ хийж хүргэлт хийж байгаа учир хуурамч ном худалдан авах эрсдэлгүй юм. 

Билиг Номын дэлгүүр

Хаяг БГД 3-Р ХОРООЛОЛ БИЛЭГ ИХ ДЭЛГҮҮРИЙН 1-Р ДАВХАР 

Утасаар болон онлайнаар захилагаа өгч болно. Хүргэлт үнэгүй утас 70147790 

Азхур номын дэлгүүр

“Аз хур” номын дэлгүүр нийтийн болон хүүхдийн номын өмнөх. Онлайн хүргэлтийг www.book.mn сайтад, 70004343 дугаарт захиалга авна

OwlBook store номын дэлгүүр– Бид Монголын болоод,орчуулгын шинэ шилдэг бүтээлүүдийг тав тухтай орчинд хэрэглэгчиддээ хүргэнэ. Мөн та хүссэн номоо захиалгаар хүргүүлэн авах боломжтой. Өдөр бүр 11-21 цаг хүртэл ажилладаг.Зайсан хилл цогцолборын 7давхарт байдаг. Утас:7505600

Г.Бадамханд

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ. Айлчлалын үеэр тэрбээр...

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г Серби улсаас олж, энэ сарын 27-нд авчирчээ. Түүнийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Уг этгээд...

ЕБС-ийн сургалтын агуулгатай уялдуулж, амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр нийслэлийн ерөнхий...

трэнд