No menu items!
HomeХөтөчНэгдүгээр эмнэлэгт /УНТЭ/ үзүүлэх цагийг дараах дугаараар аваарай

Нэгдүгээр эмнэлэгт /УНТЭ/ үзүүлэх цагийг дараах дугаараар аваарай

-

2020 оны 4-р сард нийтлэгдсэн Болохыг анхаарна уу.

Нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэхийн тулд иргэд гуравдугаар шатлалын эмнэлгийг зорьдог. Харин тус эмнэлгүүдэд хэрхэн цаг авч, яаж үзүүлэх талаар мэдээлэл хомс байдаг билээ. Тиймээс та бүхэндээ УНТЭ буюу Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэрхэн үзүүлэх талаарх мэдээллийг хүргэе.

Эмчид үзүүлэх товлолт цагийг заавал өөрийн биеэр ирж авах хэрэгтэй юу?

Амбулаторийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх товлолт цагийг ажлын өдрүүдэд 07.30 -16.00 цагийн хооронд эмнэлгийн С блокийн 1,2-р давхарт байрлах цахим бүртгэлээс авч болно. Заавал өөрийн биеэр ирж цаг авах шаардлагагүй. Үр хүүхэд, хамаатан садангууд, ирж авч болно. мөн 77110111 болон 1900-2111 дугаарын утсаар цаг авч болно.

Хөдөө орон нутгаас үзүүлэх гэж байгаа хүмүүс шууд очоод үзүүлж болох уу?

-Та хөдөө орон нутгаас ирэхдээ эмчийн бичиг буюу /13А маягт/ авч ирээд амбулатори дээр эмчид үзүүлэх цаг товлон үзүүлэх боломжтой мөн 77110111 болон 1900-2111 дугаарын утсаар цаг товлон үзүүлэх боломжтой.

MRI, CT эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн хэрхэн хөнгөлүүлэх вэ?

Эрүүл мэндийн даатгалын сангаас улирал тутамд олгогддог 165000 мянган төгрөгийг хэрэглээгүй тохиолдолд CT-үнэгүй /компьютер томографи/, Хувь хүн нэг удаа MRI шинжилгээ хийлгэхэд нийт үнэ нь 325000 төгрөгөөс 165000 төгрөг хөнгөлүүлнэ.

Амбулаториор ямар ямар чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг вэ?

МУ-ын хэмжээнд доорхи 20 чиглэлээр лавлагаа тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Цөмийн оношзүй

Клиник лаборатори

Эрчимт эмчилгээ

Эмнэлэг доторх яаралтай тусламж

Мэдээгүйжүүлэг, өвдөлт намдаах эмчилгээ

Бөөр судлал, гемодиализ,

Бөөрний дурангийн оношилгоо, эмчилгээ

Диабет, дотоод булчирхайн эмгэг судлал

Эрхтэн шилжүүлэн суулгах

Хэрх үе судлал

Цус судлал, чөмөг шилжүүлэн суулгах

Дурангийн болон бага хүрцтэй мэс засал

Бөөрний мэс засал

Эрүү нүүрний мэс засал

Бүдүүн, шулуун гэдэсний мэс засал

Чих, хамар хоолойн дурангийн мэс засал

Сонсгол судлал, нөхөн сэргээх мэс засал

Төвөнх судлал, онишилгоо, эмчилгээ

Эмнэлгийн ариутгал

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хяналт, тохиргоо

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд