Дэлхийн боловсролыг гэрээсээ буюу онлайн сургалтын сайтууд

0
3805

Интернет гэдэг хүн бүрийн мэдэхгүй, чадахгүй бүхнийг  зааж сургадаг  асар том тохилог номын сан болжээ. Онлайнаар суралцаж, цаг мөнгөө хэмнэхэд тань тус болох үүднээс завандаа ороод мэдлэгээ дээшлүүлэх боломжтой сайтуудын жагсаалтыг танд хүргэж байна.

Edx-ийн хичээлийг та хаанаас ч, хэзээ ч үнэ төлбөргүй үзэх боломжтой. Нэг хичээл нь дунджаар 5-7 долоо хоног үргэлжлэх бөгөөд 8-10 минутын урттай цуврал видео лекцүүдээс бүрддэг. Гэрийн даалгавар, долоо хоног бүрийн тест, эцсийн шалгалт зэрэг урьдчилан өгөгдсөн даалгавруудыг гүйцэтгэсний дараагаар та хичээлийг дүүргэснийг илтгэх гэрчилгээ, сертификатыг авах боломжтой.

Future Learn Study – Хамгийн өргөн сонголттой Бизнес, Харилцаа, Урлаг, Загварын ийн чиглэлийг хичээлүүдийг эндээс үзэж болно. Хичээлүүд нь дунджаар 3-8 долоо хоногийн хугацаан үргэлжилдэг.

Mooc – Бүх төрлийн үнэгүй болон төлбөртэй курсуудыг санал болгодог.

Alison.com– Бизнес, Санхүү, Эдийн засгийн чиглэлээр суралцах боломжтой.

Khan Academy – Математик, Хими, Физикийн чиглэлийн хичээлүүдийг үнэгүй үзэх боломжтой.

Udemy– Ихэвчлэн техникийн чадвар олгох онлайн сургалтууд байдаг.

Highbrow– Үнэгүй 10 өдрийн курс + Өдрийн 5 минутын хичээлүүдийг и-мэйлээр явуулж, даалгавраа хийхийг сануулдаг.

Academic Earth– MIT, Standford-ийн их сургуулиудад үздэг хичээлийн агуулга болон видеог үзэх боломжтой.

Harvard free online course- Энэ сайтаас Harvard-ийн их сургуульд үздэг abstract-уудыг харж цаашид гүнзгийрүүлэн судлах боломжтой.

Learnist– Share what you know буюу “Мэддэг бүхнээ бусадтайгаа хуваалц” гэсэн уриатай бусдаас суралцах бас бусдад заах боломжтой сайт

Villageearth.org– Харилцааны чиглэлээр 20 гаруй курсэд үнэ төлбөргүй суралцаж болно.

MIT opencourseware-MIT-д үздэг хичээлүүдээс суралцах боломжтой.

Open to study–Төслийн менежментээс эхлээд “Зураг авах урлаг” хүртэлх бүхий л төрлийн онлайн хичээлүүдийг эндээс үзэх боломжтой.

Hubspot Academy – Inbound Marketing Certificate, Hubspot Academy нь өөрийн Инбаунд маркетингийн сургалтыг үнэ төлбөргүйгээр сурах боломжийг олгодог. Та 12 хичээлээс бүрдсэн энэ сургалтын дараа та шалгалт өгөх ба шалгалтаа амжилттай давбал танд сертификат олгодог.

Memrise– Дижитал флашкарт ашиглан бүхий сэдвээр суралцах боломжтой.

Greatist Эрүүл, аз жаргалтай амьдралын хэв маягийн талаарх нийтлэлүүд.

ZenHabits– Сэтгэл зүйд төвлөрсөн бүтээмж дээшлүүлэх зөвлөмжүүд.

Anki– Флашкарт апп.

Hello Healthy– Богино хугацаанд, үр дүнтэй эрүүлээр турахад зориулсан фитнесийн нийтлэлүүд.

Fitocracy Үнэгүй дасгал, хөдөлгөөн, фитнесийн зөвлөгөө.

Codecademy Javascript, HTML, CSS, Python болон бусад програмын хэл сурах.

Free Code Camp Код бичих, бусад программистуудтай уулзах, хамтарсан төслүүд дээр ажиллах боломж.

Code.org Дунд сургуулийн сурагчдад зориулсан программын мэдлэг олгох сургалтууд.

Data Camp R, Python болон дата дүрслэлийн үнэгүй болон төлбөртэй сургалтууд.

CodeCombat Анхан шатны програмын сургалтууд.

Lrn Програмын богино сонжоо бүхий гар утасны апп.

Duolingo— 20 гадаад хэл сурах боломжтой.

Babbel Хүний яриа таних функц бүхий гадаад хэл сурах үнэ вэб.

Drops Өдөрт 5-хан минут зарцуулаад гар утсаараа гадаад хэл сураарай.

Busuu– Гадаад хэл суралцагсдад зориулсан эх хэлээр нь ярилцах боломж олгох зорилготой сүлжээ.

CoffeeStrap Ижил сонирхолтой хүмүүстэй ярианы хэл сурах боломж олгох вэб хуудас.

Lingvist 200 цагийн гадаад хэлний сургалт.

Improve Your Social Skills Нийгмийн харилцааны үнэгүй сургалт.

Succeed Socially Бусдаас өөр хүмүүст зориулсан нийгмийн харилцааны чадвар олгох сургалт.

Job-Hunt.org– Ажил олох, дэвших, хувийн брэндинг, болон бусад мэргэжлийн ур чадварын талаарх нийтлэлүүд.

Mind Tools Удирдлагын болон харилцааны ур чадвар олгох сургалтууд.

Makezine– Бүтээгчдэд зориулсан заавар, төслүүд болон шинэ мэдээллийн онлайн сэтгүүл.

Snapguide– Бүтээгчдэд зориулсан заавар, зөвлөгөө.

ChefSteps Хоолны үнэгүй болон төлбөртэй сургалтууд.

Instructables Хоол хийхээс эхлээд барилга барих хүртэлх бүхий л зүйлийг сурахад зориулсан заавар, гарын авлагууд.

Allrecipes Хоолны жорны интернэт дэх хамгийн том цуглуулга.

InstaNerd Санамсаргүй фактуудын үл төгсөх цуврал.

TED-Ed Мэдлэг олгох өндөр чанартай бичлэгүүд.

Brain Pump Санамсаргүй дараалал бүхий мэдлэг олгох бичлэгүүд.

Now I Know Хөгжилтэй фактууд өдөр тутмын и-мэйлээр хүлээн авах.

Curiosity Өдөр бүр таны утсанд 5 шинэ, хөгжилтэй фактууд хүргэнэ.

Zidbits– Хөгжилтэй, сонирхолтой сэдэвтэй нийтлэлийн сан.

Big Think Мэргэжилтнүүдийн бэлтгэсэн бичлэгүүд.

Curious Таны тархийг хөгжүүлэх өдөр тутмын дасгалууд.

Онлайн сургалтын давуу тал:

-Та заавал өөрийн биеэр очиж хичээлд суух шаардлагагүй

-Хаанаас ч сургалтын хөтөлбөрөө сонгон суралцаж болно

-Та ажил болон боловсролыг хослуулах боломжтой

-Та өөрийн суралцах цагийг зохион байгуулж, өөрийн хүссэн цагтаа үзэж болно.

Г.ЖАРГАЛ