No menu items!
HomeХөтөчХөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлдэг газрууд

Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлдэг газрууд

-

Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ нь эдгэрэшгүй хүнд өвчний улмаас биеийн ба сэтгэлийн зовиур шаналгаатай өвчтөн болон түүний гэр бүлийнхэнд туслахад чиглэсэн асаргаа сувилгаа, эмчилгээ, нийгмийн болон эрүүл мэндийн зөвлөлгөө зэрэг цогц үйлчилгээ юм. 

Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ ямар тохиодолд хэрэгтэй вэ?

Хорт хавдрын III-IV зэргээр өвчлөсөн

Цус харвалтын хүнд хэлбэрийн улмаас саажилт үүсч, өөртөө бүрэн үйлчилж чадахгүй болсон

Элэгний хатуурал өвчний үед хэвлийд шингэн хуралдаж, хордлоготой болсон

Бөөрний дутагдал өвчний хүнд үе

ДОХ- ын улмаас эмчилгээгүй болсон

Зүрх, уушгины архаг өвчин даамжирсан зэрэг өвчнийг нь илааршуулан эдгээх боломжгүй болсон өвчтөнүүд ба тэдгээрийг асран халамжилж байгаа хүмүүс хамрагдана. 

Хөнгөвчлөх тусламж үйлчилгээнд ямар үйлчилгээ байдаг вэ?   

Өвдөлт ба шаналгаатай шинж тэмдгүүдийг хөнгөвчлөх эмчилгээ.

/Өтгөн хатах, бөөлжих, амьсгаадах, байнга ханиалгах, тамир тэнхээ алдах, шээс ба өтгөнөө өөрийн мэдээгүй алдах, хавагнах гэх мэт./   

Хэвтрийн холголт цооролтоос сэргийлэх, арьс салстыг угааж арчлах, шээлгүүр ба бургуй тавих зэрэг асаргаа сувилгаа.

Амьдралын төгсгөлийн шатанд буй өвчтөн болон түүний ар гэрийнхэнд сэтгэл заслын эмчилгээ хийх.

/ Сэтгэл гутрал, түгшилт, айдас, нойргүйдэл, ганцаардал ба хагацал өнчрөлийн уй гашууг нь тайлах/

Амьдралын төгсгөлийн шатанд буй өвчтөнийг гэрийн нөхцөлд асарч сувилах, хооллох, сэтгэл засах талаар ар гэрийнхэн болон асран сувилж буй хүмүүст сургалт явуулах, зөвлөлгөө өгөх.

Өвчтөн өөд болсны дараа шаардлагатай тохиолдолд ар гэрийнхэнд нь сэтгэлзүйн ба нийгмийн халамжийг үзүүлэх. 

Хөнгөвчлөх тусламж үйлчилгээг ямар хүмүүс үзүүлдэг вэ?

Хөнгөвчлөх сувилахуйн мэргэжлийн дипломтой сувилагч

Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний сургалтанд хамрагдсан нийгмийн ажилтан

Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний сургалтанд хамрагдсан бусад мэргэжлийн амч нар /хавдар судлаа эмчилгээний  мэргэжлийн дипломтой эмч   

Хөнгөвчлөхч, сэтгэцийн болон өрхийн эмч нар/

Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний сургалтанд хамрагдсан сайн дурын туслагч нар 

Эдгээр өвчний улмаас биеийн ба сэтгэлийн зовиур шаналгаатай өвчтөн болон түүний гэр бүлийнхэнд туслахад чиглэсэн асаргаа сувилгаа, эмчилгээ, үзүүлдэг байгууллагуудын мэдээллийг хүргэж байна.

Хөнгөвчлөх тусламж үйлчилгээг үзүүлдэг байгууллагууд:

Монголын хөнгөвчлөх эмчилгээний нийгэмлэг /мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх сургалт,  сурталчилгаа, мэдээлэл, гадаад харилцааг хариуцдаг/

ХСҮТ-ийн “Хөнгөвчлөх эмчилгээний тасаг” /21 аймаг, 9 дүүргийн үйлчлүүлэгчдэд хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлдэг/  утас: 11-451143

ЧЭМН-ийн Хөнгөвчлөх эмчилгээний тасаг /Хаяг: Нэгдсэн эмнэлгийн 2 давхарт мэдрэлийн тасаг. Утас: 99175860/

“Найдвар” хоспис  /Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Бэлхийн гуд-33/2, 31тоот, (Тоосгоны үйлдвэр, Дамбадаржаагийн хийд 2-ын уулзварын хойно, замынхаа зүүн талын 3 дахь хашаа), утас: 9011 6362, 99788081, 96016362 /

“Ивээл” хоспис   /Чингэлтэй дүүрэг 11-р хороо, 32-н тойргийн баруун хойд талд, 57-р сургуулийн зүүн талын 2 давхар шар байшин, утас: 7011-2032, 89003299/

“Бриллиант” хоспис  /БЗД, 15-р хороо, 13-р хороолол. 20/3 байр. Хадвар судлалын ард, утас: 11-452712, 88050848 /

“Грийн хоум” хоспис  /БЗД-ийн 22 хороо, Өлгийн 1-20 тоот, утас: 462989, 462944/

“Өвдөлт судлалын үндэсний төв” /БГД 6-р хороо, “Ард Аюуш”-1 /Ачтан эмнэлэг/

“Улаанбаатар” хоспис  /БЗД 13-р хороо, Алтан Тэвш 70Б. Утас 78119999, 98995665/

Япон-Монголын найрамдал эмнэлэг  /СБД 17 хороо, ЭАБ гудамж, 30 тоот /Дамбадаржаа гал командын ард/  Утас: 91911544, 99996161/

“Омега” хоспис  /СБД-ийн 3 хороо, Циркийн зүүн талд 14б байр, утас: 5515-6466/

“Алтан хөшиг” хоспис   /утас: 91816529, 98653888/

“Шинэ босго” хоспис    /утас: 99283902/

О.Цэцэгсүрэн

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд