No menu items!
HomeUncategorized“Click Farm” улс төрийн зорилгоор ашиглагдвал маш аюултай

“Click Farm” улс төрийн зорилгоор ашиглагдвал маш аюултай

-

“Click Farm” гэдэг нь олон тооны компьютер, гар утас ашиглан цахим хаяг болон эд зүйлсийн хандалтыг зохиомлоор нэмэгдүүлж, тухайн зүйлсийг бодит мэтээр харагдуулан мөнгө олох нэгэн төрлийн бизнес юм. Өөрөөр хэлбэл, өнөөгийн дэлхий ертөнц олон хүний хандалт авч байгаа үйл явдалд автоматаар анхаарал хандуулдаг болсныг ашиглан мөнгө, нэр хүнд олж авч байгаа үйлдэл юм.

“Click Farm”-ыг анх 2017 онд Тайланд Улсад нэвтрүүлж ашигласан ба дэлхийн зарим орнуудад үүнийг хууль бусаар мөнгө угаах гэмт хэрэг хэмээн үздэг байна. Учир нь олон нийтийн сэтгэл зүйд халдаж, тархи угаах зарчмаар өөрсдөдөө ашигтай байдал үүсгэн их хэмжээний мөнгө эргэлдүүлдэг байна.

“Click Farm”-ыг зөвхөн цахим хаяг хөгжүүлэхэд ашигладаггүй бөгөөд улс төр, бизнес болон урлаг соёлын салбарт ч ашигладаг байна.

Тухайлбал “Click Farm”-ыг улс төрийн салбарт ихэвчлэн сонгуулийн үйл ажиллагаа, эсэргүүцлийн хөдөлгөөн зэрэгт ашиглан тухайн үйл явдлыг олон хүн дэмжиж байгаа мэтээр харагдуулж, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлдөг бол худалдааны салбарт тухайн бараанд маш их хандалт авч, чанартай мэтээр сурталчлан борлуулдаг.

Ингэхдээ маш олон хүнээр тухайн барааг чанартай, хямд үнэтэй гэх зэргээр сэтгэгдэл оруулан бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөдөг байна. Харин урлаг уран сайхны салбарт дуучдын клип видео зэргийг автоматаар үзэн, үзэгчдийн хандалтыг чиглүүлдэг байна.

“Click Farm”-ыг ашиглан бизнес эрхэлж буй хүмүүс ихэвчлэн хөгжиж буй орнуудын хууль, эрх зүйн зохицуулалтгүй байдлыг ашиглах хандлагатай байдаг бөгөөд 2018 онд Фижи Улсад БНХАУ-ын 80 орчим хүнтэй баг “Click Farm”-ын үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдож, тухайн үедээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй “Click Farm”-ын баг хэмээн үнэлэгдэж байсан бол 2019 онд манай улсад энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж байсан нь тогтоогдсон 800 орчим БНХАУ-ын иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн.

Манай улсад бизнесийн байгууллагууд хандалт ихтэй сонин сэтгүүл, мэдээллийн хэрэгслийг сонгон үйлчлүүлдэг. Гэвч ихэнх нь мэргэжлийн байгууллагад хандах бус цахим сүлжээний хандалт болон сэтгэгдлүүдийг уншиж шийдвэр гаргадаг. Мөн урлаг соёлынхон цахим орчинд хэн олон хандалт авч буйгаараа өрсөлдөж, дагаад нэр хүнд нь өсч үнэлгээ нь нэмэгддэг байна.

Харин энэ зүйл манай улсад улс төрийн зорилгоор ашиглагдвал маш аюултай. Мэдээллээ нягталж үзэлгүй харсан болгондоо итгэх итгэлийг ашиглан, өөрсдийн үнэн дүр төрхийг маш хялбархан нууж чадах эрсдэлтэй.

Эх сурвалж: ТЕГ

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд