No menu items!
HomeUncategorizedТоглоомон бууны сумнаас болж, өрөөсөн нүд нь хараагаа алджээ

Тоглоомон бууны сумнаас болж, өрөөсөн нүд нь хараагаа алджээ

-

Английн Өмнөд Уэлст амьдардаг 9 настай Тайлор Жэй Равичини хүүд золгүй тохиолдлоор өрөөсөн нүдээ алджээ. Гарын долоовор хурууны чинээ хуванцар болон хөөсөнцөрөөр хийгдсэн сумтай тоглоомон буугаар тоглож байх үед уг явдал болжээ.

Хөвгүүдийн нэгний сум Тайлор хүүгийн нүдийг онож улмаар хүүгийн нүд улайн, эмнэлэг явах замд цус хурж эхэлжээ. Эмнэлэгт очсон ч оройтсон байжээ. “Би доод давхарт байсан юм. Хүүгээ гэнэт аймшигтай чангаар хашгирч, уйлж эхлэхийг сонсоод зүрх зогсох шиг л болсон. Гүйгээд очтол ийм золгүй зүйл тохиолдсон байлаа” хэмээн сэтгүүлчид тайлбарлажээ.

Хүүгийн өрөөсөн нүд хараагаа бүрэн алдсан учир түүнд хиймэл, шилэн нүд суулгах шаардлагатай гэнэ.

Хүүгийн баруун нүд харах чадвараа алдсан нь зүүн нүдэндээ нөлөөлж болзошгүй учир уургийн хэрэглээг нь нэмэгдүүлж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч буй. Хүүд хиймэл нүд яаралтай суулгаж, дараагийнхаа эмчилгээнд орохгүй бол хараагаа бүрэн алдах аюултай гэнэ. Хүүгийн эцэг эх хиймэл нүдний өндөр зардлыг олохын тулд хандивын аян эхлүүлж, мөнгө цуглуулж байгаа аж.

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд