No menu items!
HomeНийгэмҮхрийн цул мах кг нь дунджаар 19881₮ байна

Үхрийн цул мах кг нь дунджаар 19881₮ байна

-

Өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний өнгөрсөн долоо хоногийн үнийн мэдээллийг хүргэж байна.

Махны дундаж үнэ                              

2024 оны 04 дүгээр сарын II долоо хоногт үхрийн цул мах нэг килограмм нь дунджаар 19881 төгрөгүхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 18036 төгрөгийн үнэ ханштай байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад Үхрийн ястай махны үнэ 0.8 хувиар өсч, үхрийн цул махны үнэ 0.6 хувиар өссөн байна. Энэ долоо хоногт үхрийн ястай мах ”Хар хорин” захад хамгийн хямд буюу 14500 төгрөг, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 26500 төгрөг байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 0.9 хувиар, хонины цул махны үнэ 1.8 хувиар тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хар хорин” Худалдааны төвд хамгийн хямд буюу 12500 төгрөгөөр, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 18500 төгрөгөөр худалдаалж байна.  

Гурилын үнэ

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын үнэ

  • дээдийн дээд зэрэг нь 3989-5000 төгрөг,
  • дээд зэрэг нь 2800-3200 төгрөг,
  • 1-р зэргийнх 2200-2800 төгрөг,
  • 2-р зэргийнх 1488-1800 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” нэрийн гурилын үнэ 2520-2720 төгрөг, 1-р зэргийн гурил 1950-2300 төгрөгөөр тус тус зарагдаж байна.   “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 2360-2530 төгрөгийн үнэтэй байна. “Е-Mart” супермаркет “Атар” талхыг хамгийн хямд буюу 2360 төгрөгөөр, харин “Cансар” супермаркет, “Оргил” супермаркетад 2530 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

Энэ долоо хоногт

  • Монгол төмсний үнэ 1.4 хувиар буурч 1840 төгрөг,
  • Монгол луувангийн үнэ 1.6 хувиар буурч 2904 төгрөг,
  • Монгол байцааны үнэ 3.3 хувиар буурч 2299 төгрөг,
  • Хүрэн манжингийн үнэ 1.2 хувиар буурч 2980 төгрөг,
  • Монгол сонгино үнэ 0.6 хувиар өсч 3595 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Статистикийн газар

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд