No menu items!
HomeНийгэмАвто замд 2.5 тонн давс, 12 тонн бодис цацаад байна

Авто замд 2.5 тонн давс, 12 тонн бодис цацаад байна

-

Нийслэлийн нийтийн эзэмшлийн авто зам, гудамж талбайн цас цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компани болон гэрээт аж ахуй нэгж, байгууллагууд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна.

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар нийт 735 албан хаагч тусгай зориулалтын 33 машин техниктэйгээр гудамж замд 2.5 тонн давс, 12 тонн бодис цацлаа. Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ үргэлжилж байна.

2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хот, нийтийн аж ахуйн ажил болох цэвэрлэгээ үйлчилгээ, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн арчилгааны ажлууд дүүргүүд рүү шилжсэн. Энэ хүрээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын албан хаагч, машин техникүүдийг дүүргүүдэд хуваарилан, шилжүүлсэн юм.

Хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүргүүдэд шилжүүлснээр хариуцсан ажлаа илүү шуурхай зохион байгуулах, хяналт тавих, хариуцлагыг сайжруулах нөхцөл, боломж нэмэгдсэн гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээлэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд