No menu items!
HomeНийгэмУс зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн сэргээх зэргээр шар усны үерийн аюулаас сэрэмжилнэ...

Ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн сэргээх зэргээр шар усны үерийн аюулаас сэрэмжилнэ үү

-

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний  цас эрчимтэй хайлж, гэр хорооллын зарим хорооны нутаг дэвсгэрт хөрсний ус, булаг гаран, халиа тошин үүсэж, айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер буух эрсдэл өндөр байна.

Үүнтэй холбоотойгоор есөн дүүргийн 59 хорооны 28,074 айл өрхөд шар усны үерээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт сэрэмжлүүлэг хүргэлээ.

Өндөр уулын ам, гол устай ойр суурьшиж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цас, үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн, сэргээж шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг сэрэмжлүүлж байна.

Мөн үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудуу, голын голдирлыг өөрчлөхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гол, мөрний мөсөн дээр тоглуулахгүй байх, зөвшөөрөгдсөн зам гүүрнээс өөр гарц гармаар зорчихгүй байхыг анхааруулж байна

зураг

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд