No menu items!
HomeНийгэмӨнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар бороо...

Өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар бороо орно

-

Өнөөдөр/2024.04.01/ Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шууран говь талын нутгаар салхи шуургатай байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний 08:00-20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -3…+2 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон Сэлэнгийн сав газар, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +8…+13 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +4…+6 градус дулаан.

БАГАНУУР ОРЧМООР Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. +6…+8 градус дулаан.

ТЭРЭЛЖ ОРЧМООР Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +3…+5 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд