No menu items!
HomeНийгэмМҮОНРТ-ийн ерөнхий захирлаар Г.Гэрэл томилогджээ

МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар Г.Гэрэл томилогджээ

-

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз(МҮОНРТ)-ийн ерөнхий захиралд 10 хүн нэр дэвшсэнээс Г.Гэрэл хамгийн өндөр оноо авч, томилогджээ. Г.Гэрэл нь тус телевизийн Бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн даргаар ажиллаж байсан юм.

МҮОНРТ-ийн гүйцэтгэх захиралд Ц.Ганхуяг, С.Адъяасүрэн, Р.Гандиймаа, Г.Чоглоонамжил, С.Баярмөнх, Г.Гэрэл, Э.Бат-Эрдэнэ, Т.Батзориг, Д.Наранцэцэг, О.Гомбожав нар нэр дэвшжээ.

Нэр дэвшигчдэд сүүлийн хоёр жилд улс төрийн нам, түүний харьяа байгууллагад орон тооны ажил, албан тушаал эрхэлж байгаагүй, бусад радио, телевизэд хөрөнгө оруулагч, эсхүл сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулагч бус байх зэрэг шаардлагыг тавьсан байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд