No menu items!
HomeОнцлохО.Оюунчимэг: Хоёрдугаар сарын 26-ны шөнө төвийн, 27-нд зүүн аймгуудын нутгаар цасан шуурга...

О.Оюунчимэг: Хоёрдугаар сарын 26-ны шөнө төвийн, 27-нд зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна

-

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг “Өнөө өглөөний байдлаар Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байна.

Өөрөөр хэлбэл Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-51 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай болсон.

Энэ жилийн өвөл 2009-2010 оны зудтай өвлөөс илүү цастай, 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй их цастай өвөл болж байна.

Мөн мөс хэврэгших үзэгдэл ажиглагдаж байгаа тул зам хожиж, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна” гэсэн юм.

Мөн тэбээр 2024 оны хоёрдугаар сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.

  • 25-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг
  • 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр
  • 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

“Өөрөөр хэлбэл энэ сарын 26-ны шөнө төвийн аймгууд, 27-ны өдөр зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд Алтайн уулархаг нутгаар, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч ширүүснэ” гэдгийг онцлов.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

“Залуус түр зуур гадагшаа явах хүсэлтэй байсан бол одоо эргэж ирэхгүйгээр гарах хүсэлтэй болжээ”

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдаж гурван асуудлаар нэгдсэн саналтай байгаагаа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ талаар тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Бид өнөөдөр гурван асуудлаар...

Авто замд 2.5 тонн давс, 12 тонн бодис цацаад байна

Нийслэлийн нийтийн эзэмшлийн авто зам, гудамж талбайн цас цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компани болон гэрээт аж ахуй нэгж, байгууллагууд халтиргаа гулгаа...

Ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн сэргээх зэргээр шар усны үерийн аюулаас сэрэмжилнэ үү

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний  цас эрчимтэй хайлж, гэр хорооллын зарим хорооны нутаг дэвсгэрт хөрсний ус,...

Өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар бороо орно

Өнөөдөр/2024.04.01/ Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шууран говь талын нутгаар салхи шуургатай байхыг Цаг...

трэнд