No menu items!
HomeНийгэм"Ногдол ашиг шаардсан олон хүн цагдаа дээр торгуульд ороод байгаа" гэх мэдээлэл...

“Ногдол ашиг шаардсан олон хүн цагдаа дээр торгуульд ороод байгаа” гэх мэдээлэл худал гэв

-

Олон нийтийн цахим сүлжээнд “Гантөмөр Хажидмаа” хаягаас ногдол ашиг шаардсан олон хүн цагдаа дээр торгуульд ороод байгаа… хандивын данс…. гэх мэдээлэл гарсан.

Тэгвэл уг мэдээлэл худал болохыг Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас мэдээллээ. 

Уг асуудлын тухайд нэгдүгээр сарын 15-ны өдөр иргэн Х нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших “Эрдэнэс таван толгой” компанийн байранд “Ногдол ашиг өг” гэж хэрүүл маргаан үүсгэн бусдын биед халдаж, цохисон үйлдэлд иргэний гомдлоор Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.

Мөн түүнтэй хамт явсан иргэн Э нь бусдын биед халдсан үйлдэл гаргасан тул түүнд холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Цагдаагийн байгууллагаас иргэн Х, Э нарын бусдын биед халдсан үйлдэлд холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгалт явуулсан. Ногдол ашиг шаардсан гэх асуудалд шалгалт явуулаагүй болохыг мэдээлж байна.

зураг
Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Т.Баярхүү: Малчдад өгсөн хандив, тусламжийн зарцуулалтыг шилэн дансанд тайлагнана

Зудтай байгаа аймгуудын малчдад туслах хандивын дансыг хаанаас авах талаар УОК-ын комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өгөв. Тэрбээр "Төрийн байгууллагууд, зарим томоохон ААН малчдад туслахаар хандивын...

Н.Баатарцогт: Тусгай хамгаалалттай бүсэд газар ашиглахтай холбоотой үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой үйлчилгээг бүрэн цахимжуулж, иргэдэд e-mongolia.mn, аж ахуйн нэгжид www.e-business.mn...

О.Оюунчимэг: Хоёрдугаар сарын 26-ны шөнө төвийн, 27-нд зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг "Өнөө өглөөний байдлаар Монгол орны нийт...

Ногоон автобусны хэрэгт холбогдсон хүмүүст яллах дүгнэлт үйлджээ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж,...

трэнд