No menu items!
HomeУлс төрЦ.Даваасүрэн: Хувь хүн стратегийн ордыг 100% эзэмших хууль оруулж ирчхээд зүтгүүлээд байна

Ц.Даваасүрэн: Хувь хүн стратегийн ордыг 100% эзэмших хууль оруулж ирчхээд зүтгүүлээд байна

-

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр хэвлэлийн хурал хийж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Чуулган завсарлахаас өмнө Хөрөнгө оруулалтын хууль, мөн Төрийн өмчийн компани байгуулахыг түр хориглосон хууль хэлэлцэгдсэн. Энэ хоёр хуулийн хор уршгийн талаар иргэд, сонгогчдод нээлттэй мэдээлэл өгсөн. Үүний хариуд хүчтэй дайралтууд явж эхэллээ. Сонгууль хүртэл үргэлжлэх бололтой байна. 

Энэ хоёр хуулийн аюул юу вэ гэвэл УИХ руу нэг том стратегийн орд орж ирэх гээд байгаа. Стратегийн ордод 50 хүртэл хувийг төр эзэмшиж, ард түмэн хувь хүртэнэ. Төрийн өмчит компани байгуулахгүй гэхээр 34-50 хувь хүртэхийг байхгүй болгочхож байгаа юм. Өөрөөр хэлбэл дахин Эрдэнэт, Тавантолгойгүй болно гэсэн үг. Хувь хүн стратегийн ордыг 100 хувь эзэмших ийм юмыг оруулж ирчхээд зүтгүүлээд байна.

Үүнийг нь хэлчхээр хорсож байгаа гэж, есөн шидээр гүтгэж байна. Бид гүтгэлэгтэй тэмцэнэ. Хуулийн хяналтын байгууллагад өгнө. Тэгэхээр бас хэцүү юм гарч ирэх юм. Нэг сайтад биднийг янз бүрээр бичихээр нь шалгаж өгөөч гээд хууль хяналтын байгууллагад хүсэлт тавьсан. Ингэхээр хүлцэл өчье, биднийг ялаас мулталж өгөөч гэж байгаа юм. Баримт нотолгоогүй юм тавивал өгөхөөс өөр аргагүй” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Т.Баярхүү: Малчдад өгсөн хандив, тусламжийн зарцуулалтыг шилэн дансанд тайлагнана

Зудтай байгаа аймгуудын малчдад туслах хандивын дансыг хаанаас авах талаар УОК-ын комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өгөв. Тэрбээр "Төрийн байгууллагууд, зарим томоохон ААН малчдад туслахаар хандивын...

Н.Баатарцогт: Тусгай хамгаалалттай бүсэд газар ашиглахтай холбоотой үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой үйлчилгээг бүрэн цахимжуулж, иргэдэд e-mongolia.mn, аж ахуйн нэгжид www.e-business.mn...

О.Оюунчимэг: Хоёрдугаар сарын 26-ны шөнө төвийн, 27-нд зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг "Өнөө өглөөний байдлаар Монгол орны нийт...

Ногоон автобусны хэрэгт холбогдсон хүмүүст яллах дүгнэлт үйлджээ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж,...

трэнд