No menu items!
HomeУлс төрХан Дог Сү: Монгол, Солонгосын "Газрын ховор металлын судалгааны төв" байгуулах төсөл...

Хан Дог Сү: Монгол, Солонгосын “Газрын ховор металлын судалгааны төв” байгуулах төсөл амжилттай хэрэгжиж байна

-

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 онд БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалаас хойш Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улсын чухал “гуравдагч хөрш”, Стратегийн түнш БНСУ-тай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжин тэлж, хоёр талын болон бүс нутаг, олон улсын тавцанд гүнзгийрэн бэхжиж байгааг онцлов.
 
Ерөнхий сайд Хан Дог Сү Монгол Улс, БНСУ-ын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэлэлцээ эхэлж, Монгол, Солонгосын Газрын ховор металлын хамтарсан судалгааны төв байгуулах төсөл амжилттай хэрэгжиж буйг өндрөөр үнэлэв.

Түүнчлэн хоёр улсын иргэдийн солилцоо, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагаа идэвхжиж буйд сэтгэл хангалуун байгааг талууд тэмдэглэж, цаашдын чиглэлийн талаар санал солилцлоо.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ АРМЕНИ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВАГАН ХАЧАТУРЯНД БАРААЛХЛАА

зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр уулзлаа.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, Бүгд Найрамдах Армени Улсын уламжлалт найрсаг харилцааг эдийн засгийн хамтын ажиллагаагаар баяжуулж, харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэн хөгжүүлэх боломжтойг тэмдэглэв. Мөн Улаанбаатар хотноо ирэх долдугаар сард зохион байгуулагдах Монголын эдийн засгийн форумд оролцохыг урилаа.
 
Монгол Улс, Бүгд Найрамдах Армени Улсын хоёр талын харилцааг идэвхжүүлэх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд Нэгдсэн Үндэстний Байгууллага болон олон улсын бусад байгууллагын хүрээнд илүү нягт хамтран ажиллахын чухлыг Ерөнхийлөгч Ваган Хачатурян онцлов.

Эх сурвалж: ЗГХМОНХХ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Т.Баярхүү: Малчдад өгсөн хандив, тусламжийн зарцуулалтыг шилэн дансанд тайлагнана

Зудтай байгаа аймгуудын малчдад туслах хандивын дансыг хаанаас авах талаар УОК-ын комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өгөв. Тэрбээр "Төрийн байгууллагууд, зарим томоохон ААН малчдад туслахаар хандивын...

Н.Баатарцогт: Тусгай хамгаалалттай бүсэд газар ашиглахтай холбоотой үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой үйлчилгээг бүрэн цахимжуулж, иргэдэд e-mongolia.mn, аж ахуйн нэгжид www.e-business.mn...

О.Оюунчимэг: Хоёрдугаар сарын 26-ны шөнө төвийн, 27-нд зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг "Өнөө өглөөний байдлаар Монгол орны нийт...

Ногоон автобусны хэрэгт холбогдсон хүмүүст яллах дүгнэлт үйлджээ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж,...

трэнд