No menu items!
HomeЭмч зөвлөж байнаБ.Ариунхишиг: Томуугийн улиралд юуны өмнө халдвар хамгааллаа хамгийн түрүүнд сахих хэрэгтэй

Б.Ариунхишиг: Томуугийн улиралд юуны өмнө халдвар хамгааллаа хамгийн түрүүнд сахих хэрэгтэй

-

НЭМГ-аас ирүүлсэн 49 дэх долоо хоногийн мэдээгээр нийслэлийн хэмжээнд амбулаторийн 109 423 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчний 9326 тохиолдол оношлогдсон нь нийт үзлэгийн 8.5 хувийг эзэлж байна.

Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дундажаас 2.0 хувиар ихэссэн, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 3.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Нийт өвчлөгсдийн 26.4 хувийг 0-1 нас, 30.9 хувийг 2-4 нас, 19.7 хувийг 5-9 нас, 11.4 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн 3661 дуудлага ирсний 50.1 хувь нь томуу, томуу төст өвчин байсан байна.

Томуу, томуу төст өвчний идэвхжлийн үед ялангуяа бага насны хүүхдүүдээ энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ЭХЭМҮТ-ийн Амьсгалын замын эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Ариунхишиг өгч байна.

Тэрбээр “Томуу, томуу төст өвчний дэгдэлт 10-р сараас 5-р сар хүртэл үргэлжилдэг. Энэ үеийг угтаад хүн бүр ялангуяа бага насны хүүхдүүд томуугийн вакцинд хамрагдах хэрэгтэй байдаг. Вакцинд хамрагдсан хүүхдүүд улирлын томуугийн ид үед өвчлөх магадлал нь арай бага. Өвдлөө ч хүндрэх эрсдэл бага байдаг.

Томуугийн улиралд юуны өмнө халдвар хамгааллаа хамгийн түрүүнд сахих хэрэгтэй. Манайхан ковидтой холбоотой халдвар хамгааллаа маш сайн мэддэг болсон. Бага насны хүүхэд л гэхэд гадагшаа гарахдаа маскийг ороолт шиг ээ төсөөлдөг болчихсон байсан бол одоо тайвшраад халдвар хамгааллаа баримтлахаа больчихсон.

Уг нь энэ их чухал. Ялангуяа бага насны хүүхдүүдэд томуугийн улирлын үед бүр илүү хэрэгтэй байна. Манай хүүхэд нэртээ байгаа хэрнээ өвдчихлөө гэдэг. Гэтэл энэ нь томчуудын өөрсдийнх нь халдвар хамгаалалтай маш их холбоотой. Том хүмүүс хэр баргийн өвдөхгүй. Бид нарын дархлаа маш сайн байгаа. Гэхдээ бид тээгч болоод явж байдаг. Тийм болохоор гэр орондоо дархлаа султай хүүхдүүддээ ханиад томуу хүргэж өгөөд байдаг л даа. Тийм болохоор маш сайн гараа угаах хэрэгтэй. Хоолой амаа зайлах хэрэгтэй. Хувцсаа бүрэн солих хэрэгтэй. Тэгээд гэрийн нөхцөлд чийгтэй цэвэрлэгээ маш сайн хийх хэрэгтэй. Тэгж байж гэртээ байгаа дархлаа султай хүүхдүүдээ хамгаалж чадна гэсэн үг” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Т.Баярхүү: Малчдад өгсөн хандив, тусламжийн зарцуулалтыг шилэн дансанд тайлагнана

Зудтай байгаа аймгуудын малчдад туслах хандивын дансыг хаанаас авах талаар УОК-ын комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өгөв. Тэрбээр "Төрийн байгууллагууд, зарим томоохон ААН малчдад туслахаар хандивын...

Н.Баатарцогт: Тусгай хамгаалалттай бүсэд газар ашиглахтай холбоотой үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой үйлчилгээг бүрэн цахимжуулж, иргэдэд e-mongolia.mn, аж ахуйн нэгжид www.e-business.mn...

О.Оюунчимэг: Хоёрдугаар сарын 26-ны шөнө төвийн, 27-нд зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг "Өнөө өглөөний байдлаар Монгол орны нийт...

Ногоон автобусны хэрэгт холбогдсон хүмүүст яллах дүгнэлт үйлджээ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж,...

трэнд