No menu items!
HomeОнцлох"Сургууль нь шатсан 220 хүүхдийн хичээлийг дотуур байр, албан газруудад анги гаргаж...

“Сургууль нь шатсан 220 хүүхдийн хичээлийг дотуур байр, албан газруудад анги гаргаж маргааш эхлүүлнэ”

-

Завхан аймгийн Баянтэс сумын 220 хүүхдийн сургуулийн хичээлийн байранд өнгөрсөн шөнө гал гарсан тухай мэдээлсэн.

Харин эдгээр хүүхдийн хичээлийг хэрхэн зохицуулах талаар тус сумын Засаг Даргын Тамгын Газраас мэдээлэл өглөө.

“2023 оны арванхоёрдугаар сарын 11-12-нд шилжих шөнө буюу өнгөрсөн шөнө 01:30 цагийн орчимд 220 хүүхдийн хичээлийн барилгад гал гарч, есөн ангийн багш сурагчдын ширээ сандал, хичээлийн хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж, гал тогооны барилгын хамт галд өртөж шатлаа.

Сумын онцгой комисс хуралдаж, 320 хүүхдийн хичээлийн байр, 100 хүүхдийн дотуур байрандаа боломжит хэмжээгээр ангиудыг нэмж, бусад албан газруудад анги танхимыг тохижуулан маргааш буюу арванхоёрдугаар сарын 13-наас хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр ажиллаж байна” гэв.

Тэдний мэдээлснээр уг сургууль нь 1972 онд ашиглалтад орсон палкан байшин бөгөөд 2014 онд засварлаж, 220 хүүхэд хичээллэдэг болгожээ.

Сумын төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл, Тэс сум дахь гал унтраах 57 дугаар ангийн бүрэлдэхүүн нийт 190 орчим хүн ажиллаж бүрэн унтраах үйл ажиллагааг явуулсныг мэдээллээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Т.Баярхүү: Малчдад өгсөн хандив, тусламжийн зарцуулалтыг шилэн дансанд тайлагнана

Зудтай байгаа аймгуудын малчдад туслах хандивын дансыг хаанаас авах талаар УОК-ын комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өгөв. Тэрбээр "Төрийн байгууллагууд, зарим томоохон ААН малчдад туслахаар хандивын...

Н.Баатарцогт: Тусгай хамгаалалттай бүсэд газар ашиглахтай холбоотой үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой үйлчилгээг бүрэн цахимжуулж, иргэдэд e-mongolia.mn, аж ахуйн нэгжид www.e-business.mn...

О.Оюунчимэг: Хоёрдугаар сарын 26-ны шөнө төвийн, 27-нд зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг "Өнөө өглөөний байдлаар Монгол орны нийт...

Ногоон автобусны хэрэгт холбогдсон хүмүүст яллах дүгнэлт үйлджээ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж,...

трэнд