No menu items!
HomeОнцлохТ.Байгалмаа: Зүрхний дутагдлын үед амьсгаадах, хавагнах, ядарч сульдах шинж тэмдэг илэрдэг

Т.Байгалмаа: Зүрхний дутагдлын үед амьсгаадах, хавагнах, ядарч сульдах шинж тэмдэг илэрдэг

-

УХТЭ-ийн Зүрх судасны тасгийн эмч, анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч Т.Байгалмаа “Зүрхний архаг дутагдал” сэдвээр мэдээлэл өгснийг “Эмч зөвлөж байна” буландаа онцлож, сийрүүлэн хүргэж байна.

Зүрхний дутагдал нь юунаас болж үүсдэг вэ?

-Зүрхний дутагдал гэдэг нь зүрхний шахуургын үйл ажиллагаа алдагдсантай холбоотойгоор зүрх шаардлагатай эд эрхтэнд цусан хангамжийг хүргэж чадахгүй байх хэмжээнд очиж байгааг хэлнэ. Энэ өвчнөөр настай хүмүүс голдуу өвчилдөг бөгөөд 65-аас доош насныхны нэг хувь, 85-аас дээш насны 17 орчим хувь зүрхний дутагдалтай гэсэн судалгаа бий. Гэхдээ энэ өвчний тархалт сүүлийн жилүүдэд өндөр байна.

Уг өвчнийг үүсгэдэг шалтгаанууд нь олон янз. Хамгийн гол шалтгаануудаас дурдвал, зүрхийг бүтцийн өөрчлөлтөд оруулдаг артерийн даралт ихсэлт, зүрхний ишми /зүрхний цус хомсрох эмгэгүүд/, зүрхний шигдээсээр өвдсөн хүмүүст зүрхний дутагдал үүсэх эрсдэл өндөр байдаг. Үүнээс гадна зүрхний хавхлагын эмгэгүүд, зүрхний төрөлхийн гажгууд, эмийн болон химийн хортой бодисын нөлөөгөөр зүрхний дутагдал үүсдэг.

Эдгээрээс гадна эрсдэлт хүчин зүйлүүд гэж байдаг. Тухайлбал архи, тамхины хэргэлээ, хөдөлгөөний хомсдол, таргалалт, чихрийн шижин, нойрон дунд амьсгал тасалдах эмгэг зэрэг нь нөлөөлдөг.

Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Зүрхний дутагдлын үед маш их амьсгаадах, хавагнах, ядарч сульдах шинж тэмдэг илэрдэг. Зүрхний агшилт буурч, шаардлагатай эд эрхтэнд хэрэгцээтэй цусыг хүргэж чадахгүйн улмаас биед шингэн их хуримтлагддаг. Шингэн их хуримтлагдаад ирэхээр хавагнах, биеийн жин нэмэгдэх, амьсгаадах, амьсгалах үед цээж шуугих шинж илэрдэг.

Үүнээс гадна цусан хангамж шаардалагатай эд эрхтэнд очоогүйн улмаас толгой эргэх, зүрх дэлсэх, ядрах шинж илэрч болно.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Т.Баярхүү: Малчдад өгсөн хандив, тусламжийн зарцуулалтыг шилэн дансанд тайлагнана

Зудтай байгаа аймгуудын малчдад туслах хандивын дансыг хаанаас авах талаар УОК-ын комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өгөв. Тэрбээр "Төрийн байгууллагууд, зарим томоохон ААН малчдад туслахаар хандивын...

Н.Баатарцогт: Тусгай хамгаалалттай бүсэд газар ашиглахтай холбоотой үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой үйлчилгээг бүрэн цахимжуулж, иргэдэд e-mongolia.mn, аж ахуйн нэгжид www.e-business.mn...

О.Оюунчимэг: Хоёрдугаар сарын 26-ны шөнө төвийн, 27-нд зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг "Өнөө өглөөний байдлаар Монгол орны нийт...

Ногоон автобусны хэрэгт холбогдсон хүмүүст яллах дүгнэлт үйлджээ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж,...

трэнд