No menu items!
HomeБоловсролКуба улсад тэтгэлгээр суралцах Монгол оюутны тоог нэмжээ

Куба улсад тэтгэлгээр суралцах Монгол оюутны тоог нэмжээ

-

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Куба Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд өчигдөр Кубын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын дэд сайд Ана Фресита Фрага болон Дээд боловсролын сайд Уолтер Балужа Гарсиа нартай уулзалт хийжээ.  

Уулзалтаар: 

  • Кубын тал тэтгэлгээр Кубад суралцуулах Монгол оюутны тоог нэмэгдүүлэн тав болгож буйгаа мэдэгдэв. 
  • Харин манай талаас Монгол Улсад тэтгэлгээр суралцах Куба оюутны тоог мөн энэ хэмжээнд  хүргэхээр боллоо. 
  • Куба Улсад анагаахын чиглэлээр төгссөн Монгол  оюутнуудыг дараагийн түвшин буюу резидентурт сургах хүсэлт тавьсныг нааштай хүлээн авлаа.  
  • Залуу эрдэмтдийн хамтарсан судалгааг вакцин, хөдөө аж ахуй, мал эмнэлгийн чиглэлээр хамтарч эхлүүлэх талаар мөн санал солилцов. Кубын тал энэ санал дээр нэмээд хүнсний аюулгүй байдал, байгаль орчны өөрчлөлт, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтрах саналуудыг тавьж тохиролцоонд хүрлээ.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Кубын Ерөнхийлөгч ирэх жил манай улсад айлчилна. Энэ үеэр дээрх хамтын ажиллагааг эхлүүлсэн байхаар шийдвэрлэлээ хэмээн БШУЯ-наас мэдээлэв. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

“Залуус түр зуур гадагшаа явах хүсэлтэй байсан бол одоо эргэж ирэхгүйгээр гарах хүсэлтэй болжээ”

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдаж гурван асуудлаар нэгдсэн саналтай байгаагаа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ талаар тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Бид өнөөдөр гурван асуудлаар...

Авто замд 2.5 тонн давс, 12 тонн бодис цацаад байна

Нийслэлийн нийтийн эзэмшлийн авто зам, гудамж талбайн цас цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компани болон гэрээт аж ахуй нэгж, байгууллагууд халтиргаа гулгаа...

Ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн сэргээх зэргээр шар усны үерийн аюулаас сэрэмжилнэ үү

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний  цас эрчимтэй хайлж, гэр хорооллын зарим хорооны нутаг дэвсгэрт хөрсний ус,...

Өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар бороо орно

Өнөөдөр/2024.04.01/ Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шууран говь талын нутгаар салхи шуургатай байхыг Цаг...

трэнд