Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ

0
38

Хичээлийн шинэ жилийн эхэн үед Улаанбаатар хотын замын түгжрэлийг багасгах зорилгоор наймдугаар сарын 26-ны өдрөөс тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор ялгаж, хөдөлгөөнд оролцуулж байгаа.

Уг шийдвэр есдүгээр сарын 15-наас буюу өнөөдрөөс эхлэн хуучин горимдоо орж, ирэх амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Автомашины улсын дугаарын сүүлийн орноор хязгаарлагдах зохицуулалтыг сануулж байна.

  • 1, 6-аар төгссөн дугаартай бол ДАВАА гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
  • 2, 7-оор төгссөн дугаартай бол МЯГМАР гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
  • 3, 8-аар төгссөн дугаартай бол ЛХАГВА гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
  • 4, 9-өөр төгссөн дугаартай бол ПҮРЭВ гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
  • 5, 0-ээр төгссөн дугаартай бол БААСАН гарагт хөдөлгөөнд оролцохгүй.