Ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл дуусахад нэг хоног үлджээ. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл наймдугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагаас цахимаар эхлээд байсан юм. Цахим бүртгэл наймдугаар сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжлэх тул e-mongolia систем рүүгээ орж бүртгэлээ баталгаажуулахыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас санууллаа.
- Бүртгэл баталгаажуулахад ТҮР ТҮДГЭЛЗҮҮЛСЭН, БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗСАН гэсэн төлөвүүд байвал тухайн сургуулийн элсэлтийн комисст хандаарай.
- ХАМРАН СУРГАХ ТОЙРОГ ТОДОРХОЙГҮЙ гэсэн төлөв байвал шилжилт хөдөлгөөн хийсний улмаас сургууль тодорхойгүй байгаа тул шилжилт хөдөлгөөн хийснээс 24 цагийн дараа дахин орж шалгаарай.
- ХЯНАГДАЖ БАЙГАА гэсэн төлөвтэй бол таны хүүхдийн мэдээллийг элсэгчээр бүртгэх эсэх шийдвэр дээр ажиллаж байна.