No menu items!
HomeХэн юу хэлэвН.Мишигдорж: Л.Чинбатад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал прокурорын шатанд байгаа

Н.Мишигдорж: Л.Чинбатад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал прокурорын шатанд байгаа

-

“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж “2023 оны зургаадугаар сарын 15-ны 13:20 цагт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг дарга өөрийн цахим хуудсаараа лайв хийж, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат гарал үүсэл нь тодорхойгүй олон тооны адуу авчирсан, малчин иргэдийг машинаараа хөөж мөргөж байна гэсэн агуулгатай мэдээлэл тавьсан. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм.

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь мөрдөн ажиллагаа явуулж, зургаадугаар сарын 19-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-ыг журамлаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 20.16, 13.14-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах саналыг зургаадугаар сарын 26-нд прокурорт хүргүүлсэн. Прокурор саналыг хүлээж аваад ажлын гурав хоногийн дотор шийдвэр гаргадаг.“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал прокурорын шатанд байгаа” хэмээн мэдээллээ.

шинэ мэдээ

“Залуус түр зуур гадагшаа явах хүсэлтэй байсан бол одоо эргэж ирэхгүйгээр гарах хүсэлтэй болжээ”

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдаж гурван асуудлаар нэгдсэн саналтай байгаагаа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ талаар тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Бид өнөөдөр гурван асуудлаар...

Авто замд 2.5 тонн давс, 12 тонн бодис цацаад байна

Нийслэлийн нийтийн эзэмшлийн авто зам, гудамж талбайн цас цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компани болон гэрээт аж ахуй нэгж, байгууллагууд халтиргаа гулгаа...

Ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн сэргээх зэргээр шар усны үерийн аюулаас сэрэмжилнэ үү

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний  цас эрчимтэй хайлж, гэр хорооллын зарим хорооны нутаг дэвсгэрт хөрсний ус,...

Өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар бороо орно

Өнөөдөр/2024.04.01/ Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шууран говь талын нутгаар салхи шуургатай байхыг Цаг...

трэнд