No menu items!
HomeЗөвлөгөөНайз нөхөд нь хүүхдэд хэрхэн нөлөөдөг вэ?

Найз нөхөд нь хүүхдэд хэрхэн нөлөөдөг вэ?

-

“Найз чинь хэн бэ, чамайг хэн болохыг чинь хэлье” гэдэг нь найз нөхөд, хүүхдэд маш чухал болохыг онцлон хэлж болно. Тодорхой хугацааны дараа найз нөхдийн хүрээний эерэг ба сөрөг нөлөө хүүхдэд анзаарагдахуйц нөлөөлдөг. Найз нөхдийн сөрөг нөлөө нь олон гэр бүлд зовиур түгшүүртэй байдлыг бий болгодог. Үүнээс гадна хүүхэд анхаарал хяналтаас гарсан тохиолдолд амьдралд нь муугаар нөлөөлж олон асуудлыг үүсгэдэг.

Үүний яг эсрэгээр, сайн найз нөхдийн хүрээнд хүүхдийн ололт амжилт нь хурдацтай ахиж эцэг эхчүүд хүүхдийнхээ сайн талын хөгжлийг хөндлөнгөөс харан баярлах билээ. Долоон наснаас нь хойш аажим аажмаар амьдрал утга учиртай болж буй найз нөхдийн хүрээ ялангуяа шилжилтийн үед нь маш чухал юм. Хүүхдийн амьдралд хамгийн чухал гэж хэлж болохуйц нөлөөллийг үзүүлдэг. Найз нөхдөө зөв сонгох буюу энэ хүрээг зохимжтой хэлбэрээр бүрдүүлэх нь хүүхдийн нийгмийн хөгжилд маш чухал. Таны хүүхэд, ялангуяа хотын амьдралд өөрийнхөөрөө, бие даан ганцаар амьдрахгүй билээ.

Хүүхэд бүрийн нийгмийн хөгжилд таарч тохирсон сайн найз нөхдийн хүрээ шаардлагатай. Ихэвчлэн эцэг эхчүүд хүүхдийн балчир насанд найз нөхдөө сонгоход нь нөлөөлөх боловч тодорхой нэг наснаас нь хойш энэ талын нөлөө багасдаг. Хүүхдийн найз нөхдийг шууд шүүмжлэх, зэмлэн буруушаах нь түүнийг ихэнх тохиолдолд эцэг эхтэйгээ таарамжгүй байдалд хүргэдэг. Тийм учраас хүүхдийнхээ найз нөхдөө сонгохыг эцэг эхчүүд бага наснаас нь эхлэн хүүхдэд олгосон зарим хүмүүжлийн зарчмаар чиглүүлэх нь зохистой.

Хөгжлийн явцад, хүүхэд хэдэн настай ч бай сайн найз нөхдийн холбоог нь эцэг эхчүүд бататгаж, түүнийг урамшуулах нь чухал юм. Энэ урамшлаар хүүхэд өөрт тустай сайн зүйлсийг сурах болно. Найз нөхдийн сонголтын талаарх чиглүүлэг нь оройтсон тохиолдолд хүүхдэд их нөлөө үзүүлж чаддаггүй нь батлагдсан билээ. Өөрөөр хэлбэл, эцэг эх өмнө нь энэ талаар мэдлэг өгөх болон чиглүүлээгүй байж шилжилтийн үед нь чиглүүлэх гэж оролдох нь ихэнхдээ хүүхдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгардаг. Хүүхдийн хөгжил нь, эцэг эхийн байнгын сануулга, сургамжаар биелэлээ олдог. Хүүхдийн сайн найз нөхдийн харилцааг хөгжлүүлэх зорилгоор сайшаах ба урамшуулах нь сайн үндэс суурийг бий болгодог. Хүүхдийг найз нөхдийнх нь дунд хангалттай хугацаагаар байлгаж харилцан нөхөрлөхийг нь зөвшөөрөх хэрэгтэй. Хүүхдийн нийгмийн хүрээг хязгаарлах, нийгмийн хөгжлийг нь анзаараагүй мэт өнгөрөх болон үүнтэй төстэй утга учиргүй хязгаарлалт хийх нь хүүхдийг муу найз нөхдийн хүрээнд түлхэн оруулах болно. Хүүхэд хэдэн настай ч бай түүнд тохирсон нийгмийн орчин, үндэс суурийг насанд хүрэгчид бэлтгэх шаардлагатай. Найз нөхдийн хүрээ бий болоход, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ урьд өмнөөс бат бөх холбоогоор холбогдсон байх, зөв зүйтэй сайн зүйл хүүхдэд шингэсэн байх хэрэгтэй. Найз нөхөд сөргөөр нөлөөлөхөд эцэг эхийн холбоо нь бат бөх байх тохиолдолд хүүхдийг сөрөг нөлөөнөөс илүү амархан салгаж болно.

Өөртөө итгэлгүй зарим хүүхэд найз нөхдөө дэндүү их дуурайдаг. Өөртөө итгэх итгэл нь бүрэн бус хүүхэд найз нөхдөөсөө салахгүйн тулд өөрийгөө үл хайхран тэдний төлөө бүхнийг зориулдаг. Өөрөөр хэлбэл найз нөхөд нь юу гэнэ түүнийг нь хийдэг. Иймэрхүү хүүхдэд өөртөө итгэх итгэлд нь дэмжлэг үзүүлж чадах найз нөхөдтэй болоход нь туслах хэрэгтэй.

Найз нөхдийн холбоо тогтоож чаддаггүй хүүхэд байдгийг бас мартаж болохгүй!

Ийм хүүхэд ихэвчлэн дотоод сэтгэл санаагаа бусадтай хуваалцдаггүй, хүмүүстэй их харьцдаггүй, гэртээ зөвхөн ээжтэйгээ ихэнх цагийг өнгөрөөдөг, голдуу эцэг эхээсээ байнга дэмжлэг туслалцаа авч байдаг. Ийм хүүхэд, шинэ найз нөхдийн холбоо тогтоох ба нийгмийн орчинд ороход бэрхшээлтэй тулгарч чөлөөтэй байж чаддаггүй. Өөр хүнтэй найзлах болон өөрт тохирсон нэг хоёр найз хүртэл олж чаддаггүй. Тиймээс ийм хүүхдийг сэтгэл санаагаар дэмжиж урамшуулан, ойр ойрхон нийгмийн хүрээнд хамруулах нь чухал юм. Найз нөхдийн хүрээ муугаар нөлөөлөх нь улам ихсэх тохиолдолд, ялангуяа өөрөөсөө насаар ахмад зарим найзаасаа муу зуршлуудыг сурдаг. Хараал, ёс бус зохисгүй үгсийг хэлэх, сургуулийн дүрэмд захирагдахгүй байх зэрэг хандлагууд ажиглагддаг. Муугаар нөлөөлөх эдгээр зан үйлдэл үргэлжлэх тохиолдолд мэргэжилтэнд хандаж туслалцаа авах нь тустай.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд