No menu items!
HomeБоловсролНийслэлийн хэмжээнд 47 сургууль 3 ээлжид шилжиж болзошгүй байна

Нийслэлийн хэмжээнд 47 сургууль 3 ээлжид шилжиж болзошгүй байна

-

Ерөнхий боловсролын сургуулийн  ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдсан. Тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд оролцогч талууд өнөөдөр зөвлөлдлөө. Уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны яам болон Боловсролын ерөнхий газрын зүгээс нөхцөл байдлыг танилцуулав.

Нийслэлийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд буюу 9 дүгээр сард 3 ээлжид шилжих эрсдэлтэй 47 сургууль байна. Дүүргээр нь задалбал

  • Баянгол дүүрэг 4
  • Баянзүрх дүүрэг 16
  • Сонгинохайрхан дүүрэг 10
  • Сүхбаатар дүүрэг 4
  • Хан-Уул дүүрэг 11
  • Чингэлтэй дүүрэг 1
  • Налайх дүүрэг 1 сургуулийн нийт 16657 сурагч 3 ээлж рүү шилжих тооцоолол гарч байна.

Дүүрэг бүр өөр өөрийн шийдлийг танилцуулж байгаа боловч төрийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах, хамтран ажиллах байдлаар дэмжлэг үзүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Шийдлийг багц байдлаар авч үзвэл

  • Шинэ барилга өргөтгөл ашиглалтад орох 7
  • Түрээсийн байр бэлэн байгаа 11
  • Түрээсийн барилга олж байгаа 3
  • Түрээсийн барилга хайж байгаа 16
  • Ойролцоо байршилд шинэ сургуулийн барилга ашиглалтад орох 3
  • Дотоод нөөц бололцоогоо ашиглах, засварлах 6
  • Танхим болон цахим сургалтыг хослуулах 1 гэсэн үр дүн гарчээ.

Өнөөдрийн уулзалт хэлэлцүүлэгт Сангийн яам, Үндэсний аудитын газар, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Хотын стандарт хяналтын газрын төлөөлөл оролцсон юм. Яг энэ баг бүрэлдэхүүний оролцоотойгоор өнгөрсөн хичээлийн жилд хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулж чадсан. Тиймээс өмнөх туршлагад тулгуурлан талууд хамтран ажиллаж, 7 хоног бүр мэдээлэл солилцон ажлаа уялдуулахаар болов.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд