No menu items!
HomeОнцлохАхмадууд тэтгэврийн нэмэгдлээ шалгах боломжтой болжээ

Ахмадууд тэтгэврийн нэмэгдлээ шалгах боломжтой болжээ

-

2023 оны долдугаар сарын 1-нээс ахмад настнуудын тэтгэврийн хэмжээг нэмэх шийдвэр Засгийн газраас гараад буй. Ингэхдээ цалингийн мэдээлэл нь алга болсон 161,000 хүний тэтгэврийг 10%-аар нэмэх бол 486,000 ахмадын тэтгэврийн зөрүү арилж, жигд нэмэгдэнэ хэмээн холбогдох хүмүүс мэдээлж байв.

Ахмадууд тэтгэврээ хэрхэн нэмэгдэж байгааг www.ndaatgal.mn сайтад хандан шалгах боломжтой болжээ. Уг сайтын “Өндөр настны тэтгэвэр тооцох” хэсэгт мэдээллээ оруулаад “Бодох” товчийг дарахад тэтгэврийн өөрчлөлтийн хэмжээ гарах юм байна.

Түүнчлэн, ХНХЯ-наас төрийн албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл, тэтгэврийн, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний нөхөн олголт, шинээр төрсөн хүүхдээ хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамруулах зааврын талаар болон www.ndaatgal.mn-ээр тэтгэврийн өөрчлөлтийн мэдээллээ шалгах зааврыг маргааш /2023.06.28/ танилцуулах аж.

Тооцоолуур

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд