No menu items!
HomeЯрилцлага"БНСУ-д хууль бусаар ажиллаж байгаа ажилчны үйлдвэрийн ослын даатгалыг ч ажил олгогч...

“БНСУ-д хууль бусаар ажиллаж байгаа ажилчны үйлдвэрийн ослын даатгалыг ч ажил олгогч заавал төлөх журамтай”

-

БНСУ дахь ХНХҮТ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тасгийн мэргэжилтэн Д.Үнэнбат үйлдвэрийн осолтой хамаарал бүхий асуудлуудаар зөвлөж байна.

-Үйлдвэрийн осол гэж юу вэ. Үйлдвэрийн ослын даатгалыг хэн төлдөг вэ?

Ажилтан ажил олгогчоос өгсөн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрийн болон түүнтэй адилтгах аюултай хүчин зүйлийн нөлөөнд өртөж эрүүл мэндээр хохирох, амь насаа алдахыг хэлнэ. БНСУ-ын хуулийн дагуу ажил олгогч үйлдвэрийн ослын даатгалыг албан журмаар төлдөг. Ажил олгогч нь энэ даатгалыг сар бүр ажилчны цалингийн 0,7-0,34 хувиар төлнө. Тухайн үйлдвэрийн хүнд, хортой, энгийн, химийн бодистой харьцдаг гэх зэргээс хамаарч дээрх хувь хэмжээг тогтоодог. Хууль бусаар ажиллаж байгаа ажилчны үйлдвэрийн ослын даатгалыг ч ажил олгогч заавал төлөх журамтай.

-Үйлдвэрийн ослын нөхөн олговрын ямар ямар төрлүүд байдаг вэ?

-Дараах төрлийн нөхөн олговрууд бий. Үүнд, 1. Эмчилгээ, сувилгааны мөнгө, 2. Эмчилгээний хугацаанд олгогдох мөнгө, 3. Сувилгааны нөхөн олговор. Сувилгааны нөхөн олговрыг эмчилгээ дууссаны дараа байнгын болон түр хугацаанд сувилгаа шаардлагатай, нөхөн олговор авах эрхтэй ажилчинд олгоно. 4. Тахир дутуугийн нөхөн олговор. Энэ нөхөн олговрыг олгохдоо 1-14 зэргийн аль зэрэгт хамаарч байгаагаас шалтгаалж нөхөн олговрыг шийднэ. 5. Хохирогчийн ар гэрт олгох нөхөн олговор, оршуулгын зардал. Ажлын 1300 хоногтой тэнцэх дундаж цалинг ар гэрт нь олгох дүн болгон тооцож олгодог бөгөөд 120 хоногийн дундаж цалинтай тэнцэх мөнгийг оршуулгын зардал болгон олгодог байна.

-Үйлдвэрийн ослын даатгалын нөхөн олговрыг авах хүсэлтээ хаана гаргах вэ? Хэрхэн шийдэгддэг вэ?

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр халамжийн төвд гаргана. БНСУ-ын томоохон эмнэлгүүдэд Хөдөлмөр, халамжийн төвийн байцаагчид ажилладаг. Нотлох баримтуудыг үндэслэн шалгаад үнэн эсэхийг тогтоож шийдвэрлэдэг.

-Үйлдвэрийн ослыг тогтоохоор шалгах үед юуг анхаарвал зохих вэ?

Хэд хэдэн зүйлийг анхаараарай. Үүнд, Хөдөлмөр халамжийн төвөөс дуудсан үед заавал биечлэн очих ёстой. Хоёрт, гарсан ослын талаар сайн тайлбарлах хэрэгтэй. Солонгос хэлний мэдлэг дутмагаас болж буруу ойлголт өгдөг тул орчуулагч дуудаж өгөхийг хүсэх юмжж эсвэл манай төвд хандан орчуулга хийлгэх хэрэгтэй. Гуравт, өөрийн биеийн байцаалт болон үйлдвэрийн осолтой холбоотой нотлох баримтуудыг хавсарган бэлдэнэ. Нотлох баримт дутмаг бол үнэн байдлыг сайн мэдэх гэрчийг дагуулан хамт очоорой. Дөрөвт, ажил олгогч ор үндэсгүй худал мэдүүлэг өгсөн тохиолдолд “үгүй” гэж няцаан үнэн байдлыг тодорхой хэлж ойлгуулах хэрэгтэй.

Эх сурвалж: БНСУ дахь ХНХҮТ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Т.Баярхүү: Малчдад өгсөн хандив, тусламжийн зарцуулалтыг шилэн дансанд тайлагнана

Зудтай байгаа аймгуудын малчдад туслах хандивын дансыг хаанаас авах талаар УОК-ын комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өгөв. Тэрбээр "Төрийн байгууллагууд, зарим томоохон ААН малчдад туслахаар хандивын...

Н.Баатарцогт: Тусгай хамгаалалттай бүсэд газар ашиглахтай холбоотой үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой үйлчилгээг бүрэн цахимжуулж, иргэдэд e-mongolia.mn, аж ахуйн нэгжид www.e-business.mn...

О.Оюунчимэг: Хоёрдугаар сарын 26-ны шөнө төвийн, 27-нд зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг "Өнөө өглөөний байдлаар Монгол орны нийт...

Ногоон автобусны хэрэгт холбогдсон хүмүүст яллах дүгнэлт үйлджээ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж,...

трэнд