No menu items!
HomeНийгэмЦЕГ: Таван настай хүүг зодсон хойд эцгийг цагдан хорих саналаа прокурорт хүргүүлсэн

ЦЕГ: Таван настай хүүг зодсон хойд эцгийг цагдан хорих саналаа прокурорт хүргүүлсэн

-

Өнгөрсөн тавдугаар сарын 31-нд таван настай хүү хойд эцэгтээ зодуулсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, 29 настай эрэгтэй нь таван настай хүү, хоёр сартай жирэмсэн эхнэр, 70 настай төрсөн эцгээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн юм.

Цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 31-нд 23:30 цагт “Хүү бид хоёрыг зодчихлоо” гэх дуудлага бүртгэгджээ. Гомдол мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэрэгт холбогдогч этгээдийг эрүүлжүүлэх саатуулах төвд саатуулсан байна. Мөн хохирогч ээж, хүү хоёрыг түр хамгаалалтад авах саналыг цагдаагийн байгууллагаас тавьсан бөгөөд гэмтлийн зэргийг тодорхойлохоор шүүх шинжилгээний эмчийг томилон шалгалтыг ажиллагааг үргэлжлүүлж байна.

Түүнчлэн, Прокурорын байгууллагад хэрэгтнийг цагдан хорих саналыг хүргүүлжээ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээд 6-р сарын 1-ний өглөө эрүүлжүүлэхээс гарч, сул чөлөөтэй явж байгаа учир хохирогчдын ар гэрийнхний зүгээс түүнийг яаралтай цагдан хорих хүсэлтэй байгаа аж. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд