No menu items!
HomeНийгэмМаргааш 08:00-20:00 цагийн хооронд дараах замуудыг хаана

Маргааш 08:00-20:00 цагийн хооронд дараах замуудыг хаана

-

Зургаадугаар сарын 1-нд хаагдах замуудын талаарх мэдээллийг ТЦА-ны Замын цагдаагийн дэд дарга, хурандаа Батболд хүргэлээ.

Тэрбээр “Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн гол арга хэмжээ Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдана. Мөн дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр 14 байршилд хүүхдийн эрхийг хамгаалах арга хэмжээнүүд болно. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу маргааш 08:00-20:00 цагийн хооронд дараах замуудын хөдөлгөөнийг хязгаарлана.

  1. Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн тал
  2. МУИС-ийн уулзвараас Гадаад Харилцааны Яамны уулзвар хүртэлх
  3. Амарын гудамж
  4. Чингис хааны музейн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх
  5. Жуулчны гудамж
  6. Хүүхдийн ордны уулзвараас Шангри-Лагийн уулзвар
  7. Гэндэнгийн гудамжны замын хөдөлгөөнийг түр хязгаарлаж, хөдөлгөөн зохицуулалтад замын цагдаагийн байгууллагын алба хаагчид ажиллана” гэлээ.

Түүнчлэн, “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд 10 хүртэлх насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид заавал хөтөлж замын хөдөлгөөнд оролцох заалттай. Хүүхдээ хөтлөхгүй, хайхрамжгүй хандсанаас машины урдуур гүйх, буух, суухдаа бэртэж гэмтэх тохиолдлууд бүртгэгдэж байгаа. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр эздийг нь хамгаалах зөвлөмжийг хүргэе.

  • 10 хүртэлх насны хүүхдийг заавал гараас нь хөтөлж замын хөдөлгөөнд оролцох
  • Тээврийн хэрэгсэл дотор зориулалтын суудалд суулгах, хамгаалах бүс хэрэглэх
  • Маргааш замын хөдөлгөөнд оролцогч бүх төрлийн тээврийн хэрэгсэл ойрын гэрлээ асааж, хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэн хөдөлгөөнд оролцох
  • Тээврийн хэрэгслийн цонхоор хүүхдийн толгойг гаргахгүй байх
  • Тээврийн хэрэгслийн люкээр хүүхдийн цээжин биеийг гаргахгүй байх
  • Жолооны ард бага насны хүүхдийг өвөр дээрээ суулгаж явахгүй байх
  • Тээврийн хэрэгсэл дотор хүүхдийг ганцааранг нь орхихгүй байх
  • Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг уриалж байна” гэв.
Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд