Хийлдэг гулсуур салхинд хийсэж 12 хүүхэд гэмтсэний хоёр хүүхэд нь ухаангүй байна. Тодруулбал, 2023 оны тавдугаар сарын 27-ны 15:00 цагт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт төв талбайд хийлдэг гулсуур салхинд хийсэж, тоглож байсан 15 хүүхдээс 12 хүүхэд бэртэж, гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Дээрх гэмтлийн улмаас хоёр хүүхэд хүнд, ухаан ороогүй байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Иймд, гудамж, талбайд хийлдэг тоглоом ажиллуулдаг ААН, байгууллага, иргэн хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, цэг эх, асран хамгаалагчид мөн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөв.