Т.Ууганжаргал: Коронавирусийн халдвар нийслэл болон зарим аймагт нэмэгдэж байна

0
28

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэв.

ХӨСҮТ-ийн тархвар судлаач Т.Ууганжаргал “Манай улсад бүртгэгдэж буй коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулъя. Тавдугаар сарын 13-19-ний хооронд нийт 664 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүнийг өмнөх долоо хоногтой харьцуулбал өссөн үзүүлэлттэй байгаа.

Тодруулбал, өвчлөл нийслэл хот болон Өмнөговь, Дорноговь, Дорнод, Дархан-Уул, Сүхбаатар аймагт нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Улсын хэмжээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 1.4 хувь нэн хүнд, 78.5 хувь хүндэвтэр байгаа бол 13.1 хувийг хөнгөн зэрэгтэй өвчлөл эзэлж байна.

Сүүлийн долоо хоногт бүртгэгдсэн өвчлөлийг өмнөх долоо хоногтой нь харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа. Тийм учраас олон нийтийн газарт явахдаа амны хаалт зүүж хэвших, гар угаах, зай барих гэх мэтчилэн энгийн дүрмийг дагаж мөрдөхийг зөвлөе.

Хэрэв халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө олон нийтээс тусгаарлах үйл ажиллагааг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх хэрэгтэй” гэлээ.