No menu items!
HomeЗөвлөгөөХӨСҮТ: Улаанбурхан өвчин нь халдвартай хүн ханиаж, найтаах төдийд маш амархан халдварлана

ХӨСҮТ: Улаанбурхан өвчин нь халдвартай хүн ханиаж, найтаах төдийд маш амархан халдварлана

-

Улаанбурхан өвчний талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө.

Улаанбурхан өвчин гэж юу вэ?

Улаан бурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж, найтаах төдийд маш амархан халдварлана. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг.

Улаанбурхан өвчин аюултай юу?

Халдварт өвчин дотроос халдварлах чадавхаараа хамгийн өндөрт ордог өвчний нэг бөгөөд халдварлалтын индекс нь 96-98% юм. Улаанбурхнаар өвдсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй. Уушгины хатгалгаа, тархины үрэвслээр хүндэрч болзошгүй бөгөөд улмаар үхэлд хүргэх аюултай.

Улаанбурхан өвчнөөс сэргийлэхийн тулд:

Тавдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 10 сартайгаас 8 насны хүүхдийг сум, ӨЭМТ, сургууль, цэцэрлэгээр нэмэлт дархлаажуулалтад хамруулна. Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтанд өмнө нь товлолын дагуу УГУ (улаанбурхан, гахай хавдар, улаанууд) вакцин хийлгэсэн, хийлгээгүйг үл харгалзан 10 сартайгаас 8 насны бүх хүүхэд хамрагдана. Харин сүүлийн нэг сар дотор УГУ болон бусад вакциныг тариулсан бол түр хойшлуулна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Т.Баярхүү: Малчдад өгсөн хандив, тусламжийн зарцуулалтыг шилэн дансанд тайлагнана

Зудтай байгаа аймгуудын малчдад туслах хандивын дансыг хаанаас авах талаар УОК-ын комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өгөв. Тэрбээр "Төрийн байгууллагууд, зарим томоохон ААН малчдад туслахаар хандивын...

Н.Баатарцогт: Тусгай хамгаалалттай бүсэд газар ашиглахтай холбоотой үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой үйлчилгээг бүрэн цахимжуулж, иргэдэд e-mongolia.mn, аж ахуйн нэгжид www.e-business.mn...

О.Оюунчимэг: Хоёрдугаар сарын 26-ны шөнө төвийн, 27-нд зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг "Өнөө өглөөний байдлаар Монгол орны нийт...

Ногоон автобусны хэрэгт холбогдсон хүмүүст яллах дүгнэлт үйлджээ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж,...

трэнд