No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЦ.Жаргалсайхан: Даралт нь ихэсдэг бол насан туршдаа хянаж, эм уух ёстой

Ц.Жаргалсайхан: Даралт нь ихэсдэг бол насан туршдаа хянаж, эм уух ёстой

-

УХТЭ-ийн Зүрх судасны тасгийн эмч, клиникийн профессор Ц.Жаргалсайхан артерийн даралт ихсэлтийн талаар мэдээлэл өглөө.

-Артерийн даралт ихсэх өвчний шалтгаан нь юу вэ?

– Судасны ханан дотор цус ямар хэмжээний даралт үзүүлж байна тэрийг цусны даралт гэдэг. Физикийн хуулиар цус хэр их даралт үзүүлж байна вэ гэдгээр хэмжигддэг. Эхний ээлжинд хүн бүр миний хэвийн даралт хэд вэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Энэ жил “Артерийн гипертензи өвчинтэй тэмцэх олон улсын өдөр”-ийг  Артерийн даралт ихсэх өвчний эрсдэлийг бууруулья, хүндрлээс сэргийлье” гэх уриан дор тэмдэглэж байна.

Эрүүл хүний хэвийн даралт 120/80-90/60 байдаг. Энэнээс их байвал ихэссэн гэж үзнэ, бага байвал буурсан байна гэж үзэх юм. Нэг удаа үзээд миний даралт зүгээр байна гэж болохгүй. Дор хаяж 6-7 удаа хэмжиж байж тодорхой болно.

Зарим хүмүүс нэг удаа эм уугаад даралт зүгээр болчихлоо гэж боддог. Гэтэл тийм биш шүү. Даралт яагаад ихэсдэг вэ гэхээр том судаснуудын уян хатан чанар буурах, судас хатуурах болон жижиг судаснууд нарийсал болсноос үүсдэг.

Артерийн даралт ихсэлтийг шалтгаанаар нь жинхэнэ даралт ихсэх өвчин, бусад өвчний үед дэх шинж тэмдэгийн даралт ихсэх өвчин гэж ангилдаг. Даралт ихсэлтийн 70 гаруй хувийг жинхэнэ даралт ихсэх өвчин эзэлж байдаг. Шинж тэмдгийн даралт ихсэлт гэдэг нь харьцангуй бага хувийг эзэлдэг ч дотоод шүүрлийн булчирхайн өвчнүүдийн шалтгаантай, бөөрний судасны нарийслын шалтгаантай гэх мэт хоёрдогч шалтгаанаар үүсч байгаа даралтыг хэлнэ. Манай улсад насанд хүрсэн хүмүүсийн 28 хувь нь артерийн даралт ихдэх өвчтэй байна. Үүнээс эрэгтэйчүүдийн 32 хувь, эмэгтэйчүүдийн хувьд 23 хувь нь энэ өвчнөөр өвчилсөн судалгаа байдаг.

-Даралт ихсэлтэд нөлөөлдөг хүчин зүйлсийг дэлгэрэнгүй хэлж өгнө үү?

-Олон шалтгаан нөлөөлнө. Үүнд:

  • Нас өндөр болоод судасны уян хатан чанар буураад  судас хатуураад ирэхээр
  • Удамшлын шалтгаантай ялангуяа аав ээж төрөл төрөгсөд хэн нэг нь даралт ихэсдэг бол удамших магадлалтай болдог учир урьдчилан сэргийлэх
  • Давс их хэрэглээ
  • Нүүрс ус агуулсан хүнс /гурил, гурилан бүтээгдэхүүн/, өөх тос
  • Жин нэмэх /10кг жин нэмэхэд 10мм мөнгөн усны баганаар нэмэгддэг. Даралтын 5-6 мм мөнгөн усны баганаар бууруулахад л харвалт өвчинөөс 40% сэргийлж чаддаг/
  • Тамхи татах /хамгийн их судас нарийсгах хүчин зүйл болдог/
  • Архи болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх
  • Стресс, түгшүүр айдас, дарамттай байдал
  • Бөөрний өвчлөл болон дотоод шүүрлийн гаралтай өвчлөл
  • Жирэмслэлт, цэвэршилтийн үед

Ер нь даралт ихэсч буй өвөрмөц шинж тэмдгүүд байдаггүй. Даралт ихэсдэг хүмүүсийн 45 хувьд нь ямар ч шинж тэмдэггүй илрээгүй байдаг. Энэ үед хүний биеийн чухал эрхтнүүд болох тархи, нүд, зүрх бөөр гэх мэт гол эрхтнүүд гэмтдэг. Тиймээс энэ өвчнийг “чимээгүй тахал” гэж нэрийддэг.

Аль эрхтнийг илүү гэмтээснээс шалтгаалж илрэх байдал нь өөр өөр байдаг. Жишээ нь тархины судсанд ачаалал өгч байвал толгой эргэх, толгой өвдөх, чих шуугих, ядрах, сульдах, нойргүйдэх, тэнцвэр алдах, цочромтгой болох шинжүүд илэрдэг.

Зүрхний талын ачаалал өгвөл зүрхээр өвдөх, зүрхээр хатгах, зүрх дэлсэх, амьсгаадах шинж илэрнэ. Харин нүдний судсанд нөлөөлж байвал нүд бүрэлзэх, хараа муудах шинжүүд илэрдэг. Нүдний судсанд ачаалал хэт их өгвөл үр дүн нь нүдэнд харвалт үүсэх, сохрох хүртэл аюултай. Бөөрөнд ачаалал өгч буй үед ам цангах, ойр ойрхон шээс хүрэх, шөнө их шээх гэх мэт зовуурууд илэрдэг. Захын артерийн жижиг судаснуудад ачаалал өгвөл гар хөл бадайрах, гар хөлийн үзүүр цайрах, гар хөл чинэрэх эвгүй оргих хүнд оргино. Тоохгүй орхиж болохгүй.  Хэрвээ дээрх шинж тэмдэг илэрч байвал заавал эмчид хандаж даралтаа үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй. 

-Даралт ихдэх өвчнийг хэрхэн эмчлэх вэ?

-Зүгээр нэг ханиад томуутай адил нэг хоёр хоног эм уугаад эдгэхгүй. Даралт нь ихэсдэг бол насан туршдаа хянаж, эм уух ёстой. Эмийг ямар тунгаар хэдий хугацаанд яаж уух вэ гэдгийг эмчид үзүүлж эмчийн заавраар ууна. Нэг өдөр эм уугаад зүгээр болчихлоо гээд хаяж болохгүй. 

-Эмийн эмчилгээний талаар дэлгэрүүлбэл?

-Эмийн эмчилгээ нь дотроо долоон бүлэг төрөлд хуваагдана. Хүмүүс даралт ихэслээ гээд хамаагүй эм барьж аваад л уучихдаг. Тэгж ерөөсөө болохгүй. Өөрт тохирсон эмийг л уух ёстой. Зөв эмийг ууснаар нүдэнд цус хурах, бөөрний дутагдалд орох, зүрхний шигдээс үүсэх, тархинд цус харвахаас сэргийлж чадна. Хамгийн чухал нь насан туршдаа эмээ тогтмол уух, даралтаа байнга хянах хэрэгтэй.

Эмээ тогтмол ууж байхад даралт буурахаа больчихвол эмчид дахин үзүүлж уух тунгаа тааруулах хэрэгтэй. Одоо даралтыг огцом буулгахаас илүү аажмаар буулгах, аль болох удаан хугацаанд бага тунгаар уухыг чухалчилдаг болсон. Огцом буулгадаг эмнүүд маань цус эргэлтийг алдагдуулж эргээд тархинд цус харвах, зүрхний шигдээс үүсгэх эрсдэлтэй. Таны даралт 200  байсан бол  хоёр цагийн дараа 180-170 болж буурвал сайн. Гэтэл манайхан 30 минутын дотор л хоёр дахин буулгах гэдэг. Энэ нь эсрэгээрээ харвалт үүсгэх эрсдлийг нэмдэг. Ер нь аливаа эмийг өглөөний цайгаа уусны дараа уудаг байхыг зөвлөдөг.  Энэ нь өглөө стрессгүй байгаа үедээ уух нь илүү үр дүнтэй.

Эх сурвалж: УХТЭ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Т.Баярхүү: Малчдад өгсөн хандив, тусламжийн зарцуулалтыг шилэн дансанд тайлагнана

Зудтай байгаа аймгуудын малчдад туслах хандивын дансыг хаанаас авах талаар УОК-ын комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өгөв. Тэрбээр "Төрийн байгууллагууд, зарим томоохон ААН малчдад туслахаар хандивын...

Н.Баатарцогт: Тусгай хамгаалалттай бүсэд газар ашиглахтай холбоотой үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой үйлчилгээг бүрэн цахимжуулж, иргэдэд e-mongolia.mn, аж ахуйн нэгжид www.e-business.mn...

О.Оюунчимэг: Хоёрдугаар сарын 26-ны шөнө төвийн, 27-нд зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг "Өнөө өглөөний байдлаар Монгол орны нийт...

Ногоон автобусны хэрэгт холбогдсон хүмүүст яллах дүгнэлт үйлджээ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж,...

трэнд